Франкуртын тусгай үүргийн онгоцоор ЕВРОПТ байгаа иргэдийг авчирна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 26

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж байна

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна.

Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Өнөөдрийн /2020.04.26/ байдлаар улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 38 дахь тохиолдол бүртгэгдээд байна. 

ХӨСҮТ-д эмчлэгдэж буй өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Дэлхий дахинд коронавирусын цар тахлын тархах хүрээ их байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Коронавирус илэрсэн хүнтэй ойрын хавьталд орсон бүх хүн дараалан өвдөж байгааг сүүлийн үед ОХУ-аас ирсэн оюутнууд болон сүүлчийн тохиолдлууд баталж байна.

Тухайлбал, ОХУ-ын Москва хотоос ирсэн нийт 32 оюутныг коронавирусын халдвар авсан байх эрсдэлтэйд тооцож, ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд эдгээр оюутнуудаас 20 нь уг вирусээр өвчилсөн байна.

Коронавирусээр өвдсөн хүмүүсийн эдгэх процесс халдвар тархах үетэй харьцуулбал маш удаан явцтай байна. Өвчтөнүүд дунджаар 21-45 хоног хэвтэн эмчлүүлж буй дэлхийн жишиг байна.

ДЭМБ-аас коронавирустай холбоотой шинэ шинж тэмдгийг танилцуулсан. 

Хамрын үзүүр, хөл болон гарын хуруу орчмоор улаан, ягаан,  хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өвчлөл ихэвчлэн хүүхдүүдийн биед илэрч байгаа тул коронавируст халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж анхааруулсан байна.

Улсын Онцгой Комиссоос 2020.04.30-нд БНСУ руу, 2020.05.02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэснийг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн УОК-ын хуралдаанаар тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлж, Сөүл хот руу 2020.04.30 болон 2020.05.01-ний өдрүүдэд нислэг хийх шийдвэр гаргасан. 

Ингэхдээ 2020.04.30-ны нислэгээр бусад улс орноос дамжин ирэх иргэдийг тусгайлан авах бөгөөд БНСУ-д байгаа иргэдийг 2020.05.01-ний өдрийн нислэгээр авахаар зохицуулсан байна. 

Одоогийн байдлаар ЭСЯ-нд мэдэгдсэнээр Франкфурт руу хийх нислэгээр зөвхөн Европт байгаа иргэдээ авах бөгөөд Хойд Америкаас дамжин өнгөрөх зорчигч авахгүй гэсэн болно.

АНУ-ын зарим хотуудаас БНСУ-ын Сөүл хот руу хийж буй нислэгийн хуваарийг  Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны ХОЛБООСООР харна уу!

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Усан нүдэт(103.212.117.180) 2020 оны 04 сарын 30

Одоо энэ сайхан дэлгэр цаг ирж байхад сайхан байгалтай газар томхон гэр бааз байгуулаад хүмүүсээ тэсгааралчиж болмоор юм шигээ, агаарт

0  |  0
Зочин(213.127.76.141) 2020 оны 04 сарын 29

Франкфуртэд ирэх онгоцоор канад болон европийн бус орнуудаас транзитаар дамжсан болон 75 с дээш насны хүмүүсийг авах болсон тул сар гаруй өмнөөс хүсэлтээ өгсөн иргэд хасагдах боллоо гэсэн УОК-ын мэдээлэл худал боллоо. Харин жирийн иргэд, 1960 оноос өмнө төрсөн өндөр настан болон зайлшгүй явах шаардлагатай иргэдийн оронд баячууд, төр засгийн өндөр албан тушаалтнуудын үр садыг авах болсон нь үнэн боллоо. Иргэдээ ялгаварлан сортолж байгаа нь эрхэм ХҮРЭЛСҮХ таны өгсөн зөвлөмж үү

0  |  0
zochin(58.109.221.157) 2020 оны 04 сарын 26

evrop,amerikt haldvar mash undur bgaa shuu

0  |  0
Ggggg(37.201.171.18) 2020 оны 04 сарын 26

Ene ongotsond ni suuna gevel undur shalguurtai vm bna le her baragiin hvn uguhgvi bhaa

0  |  0
Top