Автобусны буудлуудыг АРИУТГАЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 26

Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор албаныхан ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байгаа билээ. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй ариутгал, халдваргүйтгэлийн мэргэжлийн 37 байгууллага хамтран ажиллаж байгаа ба эдгээр компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд автобусны буудлуудыг зориулалтын тоног төхөөрөмж, угаалгын бодисоор үнэ төлбөргүй угааж, цэвэрлэхээр болжээ.

Өнөөдөр /2020.04.26/ автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж, цэвэрлэх ажил үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.46.18) 2020 оны 04 сарын 26

за ашгүй дээ баярлалаа

0  |  0
Top