Улсын төсвийн 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн төвд зоорьтойгоо таван давхар 50 ортой хүүхдийн эмнэлэг шинээр баригдаж, ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байна.
Тус аймгийн хувьд сүүлийн 3 жилд эрүүл мэндийн үйлчилгээ, тоног төхөөрөмж, эмч нарын гадаад дотоодод мэдлэг дээшлүүлж чадвараа ахиулах үзүүлэлтүүд нэмэгдсний үр дүнд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2016 онд 55 байсан бол 2017 онд 45, 2018 онд 38, 2019 онд 34 болж жил дарааллан буурсан үзүүлэлттэй байна. Өвөлдөө хасах 50, зундаа нэмэх 30 хүртэл халдаг Увс аймагт хүүхдийн өвчлөл элбэг байдаг тиймээс стандартын шаардлага хангасан хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор шинэ дэвшилт болох юм.
Сэтгэгдэл ( 0 )