НИЙТЛЭЛЧИЙН ӨНЦӨГ: Сүсэглэл, солиорлын ДЭНС

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Нэг нөхрийг урт нарийн олсоор хүлж баглаад, түрүүлгээр нь харуулаад хэвтүүлчихэж. Толгойн тушаа нь том, жижиг, дунд гарын мөнгөн аяга сэлт хэдэн арваар нь овоолжээ. Мань эрийг барьсан бололтой хоёр залуу хажууд нь зогсоно... Ийм нэг фото олон нийтийн сүлжээнд хэсэгтээ л шуугиулав. Зөвхөн монголчууд л илүү тайлбаргүйгээр шууд ойлгох энэ агшныг Отгонтэнгэр хайрхны олон удаагийн тахилгын үеэр алт, мөнгөн элдэв эдлэлээр ёроолоо хүндрүүлсэн Бадархундага нуурын эрэг дээр авсан байлаа.

Зарим нь “Хүслээ шивнэн байж, залбирч мөргөн өргөсөн юмыг авдаг цайрчихсан амьтан” хэмээн чичлэн буруутгав. “Мөнгө цагаан, нүд улаан гэж энэ. Хүн алах шахсан байна” хэмээн зэвүүцэн жигшив. Нөгөө хэсэг нь “Сэргэлэн залуу, усанд хаясан эдийг авч яагаад болохгүй гэж. Харин ч нуурыг цэвэрлэсэн биш үү” хэмээн зөвтгөн сайшаав. Үнэндээ уг хэрэгтэй холбоотойгоор сошиал ертөнцөд өрнөсөн мэтгэлцээнд эрүүл саруул дүгнэлтээс илүүтэйгээр сүсэг бишрэлийн хэт туйшрал давамгайлж байлаа. Аль ч өнцгөөс нь харсан энэ үйл явдал, олны хандлага монголчуудын хэрээс хэтэрсэн сүсэглэлээс улбаатай солиорлын нэг жишээ юм.

Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр Бадархундага нуураас 279 ширхэг мөнгө аяга авч, хөөсөн иргэдийг буудаж алахыг завдсан гэмт хэрэг гарав. 2018.09.09

Тахилгатай уулын нууранд өргөл өргөдөг шашны зан үйл сүсэг бишрэлээр тэтгэн тэжээгдсээр, өдгөө бүр ёс болон хэвшин тогтож, түргэн баяжих хүсэлтэй монголчуудын сэтгэхүйд хүчтэй нөлөөлж эхлэв. “Нуурыг зорьж ирсэн аялагч, жуулчид, мөргөлчдийг бид хорьж цагдах эрх байхгүй ч хамгаалалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ байнга авч байгаа. Гэвч зундаа ихэсдэг байсан хүний хөл одоо бараг жилийн турш тасрахаа байж байгаа нь санаа зовоох нэг асуудал болох нь” гэж Отгонтэнгэрийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр ярилаа.

Нууранд өргөдөг эд, сэлтүүд усанд ямар нөлөө үзүүлж болох талаар Анагаахын шинжлэх ухааны доктор, академич, профессор Н.Сайжаа “Сүүлийн үеийн мөнгөн аяга 100 хувь цэвэр биш болсон. Янз бүрийн хуванцар эдлэл, мод зэргээр цутгаж, ухаж хийсэн аягаа мөнгөөр бүрэх аргаар үйлдвэрлэж байна. Ийм аягыг хадганд давхар боож хаяад байвал алсдаа нуурын усны экосистемд сөргөөр нөлөөлж, ус бохирдох нь гарцаагүй” хэмээн анхааруулав.

Сүсэглэл нь солиорол болж хувирсан бас нэг жишээ. Даян дээрхийн агуй хогийн тантангаас ялгагдахааргүй болтлоо бохирдсоныг сошиалаас харлаа. Сархдын шил хөлөөр нэг хөглөрч, сүү, цагаан идээ өмхийрч ялзран зузаарсаар ой гутам болжээ. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш 35 км зайд Үүрийн голын баруун цутгалд орших Монгол орны хамгийн том буюу Даян дээрхийн агуйг 2006 онд улсын тусгай хамгаалалтад авсан.
 

Даян дээрхийн агуй нь Монголын төдийгүй дэлхийд данстай гайхамшиг. Гэтэл өдгөө хэтийдсэн сүсэглэлийн золиос болон талхлагдаж байна.

Агуй нь сонин содон тогтоцтой, байгалийн ховор бүтээл, Монголын өв соёлын үнэт үзмэр юм. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүртээ олон амтай, төрөл бүрийн рашаан, маш нарийн ширхэг бүхий байгалийн шороон будагтай. “Эхийн умай” гэх эмэгтэй хүний савыг санагдуулам нүхэн гарцтай. Орчин тойронд нь олон тооны хиргисүүр, булш байдаг гээд Даян дээрхийн агуйн экосистем, орчны бүсийнх нь байгалийн гайхамшигт тогтоц, үүх түүхийг тоочиж барамгүй. Харамсалтай нь, өнөөдөр Монголын төдийгүй дэлхийд данстай энэ гайхамшиг хэтийдсэн сүсэглэлийн золиос болон талхлагдаж байна.

Яг үүнтэй адил хүндэтгэл бишрэлийг оюундаа тунгаан мөргөдөг мод, хад, хүн чулуу гээд онцгой содон тогтоцтой бүхэн, түүх дурсгалууд ойртож тухлахын эцэсгүй үнэр тээн булшлагдаж эхлэв. Сахиустай мод гэнэ, хүсэл биелүүлэгч шидтэй л гэнэ. Хүүтэй, эсвэл охинтой болгодог чулуу л гэнэ, уул л гэнэ, хад л гэнэ. Хүн хэдий зовлонтой ч, хэчнээн хүнд өвчинтэй ч хөхний даруулгаа өлгөж хаяхдаа тулсан сүсэглэлийг ойлгох ухаан үнэндээ дутаж байна. Хэдэн зуунд ч элэгдэж үгүйрдэггүй хадгаар ургаа модыг боомилон ороож, угтаа үхэл рүү нь залдаг үйлдлийг зөвтгөх шалтгаан олдоно гэж үү. Шинжлэх ухааны талаас нь дахин тайлбар өгье. Жишээ нь мушгирч, эсвэл далий мурий ургасан мод ургах явцдаа ямар нэг гэмтэл авсан, эсвэл генийн өөрчлөлттэй, хүнээр бол гажигтай гэсэн үг ажээ. Гэтэл тэрхүү гаж ургасан моднууд гайхамшгийг бүтээдэг шидтэн болон хувирав.

...Содон өнгө, өөр төрх, өвөрмөц хэв маягийг байгаль эхээс өвлөсөн бүхэн эрт үеэс л олны хараанд өртсөөр ирсэн. Гэлээ гээд бидний өвөг дээдэс содон бүхнийг шидтэнээр өргөмжлөн зарлаж, олноороо нийлэн гишгэчин сүйтгэж байсангүй. Сүсэг бишрэл нь солиорол болтлоо туйлшралгүй XXI зуунтай золгосон юм, монголчууд. Гэтэл байгалийн бүтээлээр ашиг олдог, хэтдээ сөрөг үр дагавар ихтэй бизнес энэ цагийн өнгөнд сүсэглэл, солиорлоор дэнслэгдэж эхэллээ. Хамгийн гол нь, сүсэглэлд дөрөөлсөн бизнесийн санааг сонсоод, хараад дөлөх чадваргүй болтлоо сэтгэхүйн доройтолд орсон иргэдийнхээ тархийг цэнэглэхэд, Монголын түүх соёлын өв, байгалийн гайхамшгийг бузарлан сүйтгэж буйг төрийн бодлогоор зогсоох зохицуулалт дутагдаж байна.
 

Хүн хэдий зовлонтой ч, хэчнээн хүнд өвчинтэй ч хөхний даруулгаа өлгөж хаяхдаа тулсан сүсэглэлийг ойлгох ухаан үнэндээ дутаж байна.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюун(202.21.108.224) 2020 оны 05 сарын 13

Шүтэх эд учир бий дээ. Бид чинь 21р зууны иргэн шүү шиг шинжлэх ухааны үндэстэй Байгал орчиндоо хор нөлөөгүй шүтсээр юм ингэж их хоол хүнс эд материалаар өргөл өргөх ёсгүй дээ

1  |  0
Зочин (202.55.188.90) 2020 оны 05 сарын 13

Хар бага наснаасаа л шүтээд итгээд ирсэн зүйлийг одоо яалтай ч билээ! Ингэж байхаар зүгээр л ариун дагшин гэх бүхнээ хог шорооноос нь салгаж аваад өргөл өгөх хэсэг, хадаг уях хэсэг...гэх мэтчилэн зүйл тусад нь бий болговол хад, чулуу, мод, агуйдаа хог тээхгүй л болов уу. Мөн цаг ямагт зарлах самбар эсвэл цагаан хоолой ч болов тавиад анхааруулж байвал хүн хэвшдэг одоо үеийн 50-90настан үхэж үрэгдэхэд ирээдүйн залууст тэр зүйл дадал болно. Байгалийн сүсэгтний үзвэрээс мөргөлөөс өргөл зэргийг ангид болгон тусгаарлах нь маш зөв зүйл

1  |  0
Зо(202.126.89.196) 2020 оны 05 сарын 13

Ардчилал бидэнд маш их зүйл өгсөн. Харин сүсэг бишрэл, тахиж шүтэх явдлыг чөлөөтөй болгосон нь хамгийн том алдаа!!!

1  |  0
Eegii(92.240.184.24) 2020 оны 05 сарын 13

Amid amitan bish bhd chiher boov idej daruulga zuuj tsai uuh bishdee iluu ym orhij hog tarij bhaar zuugeer zalbirch murguud yvj boldoggui ym bhdaa harahad urgul urgusun gj haragdhgui hogoo hayj l gj bodogdoj bn arai2 helh ug alga

1  |  0
M(106.102.11.211) 2020 оны 05 сарын 13

Unen unen ene hulgaichaas iluu ter ayga shidsen humuusiig buruutgah heregtei..uul ovoo tahihaara mongotei daguulj yavaa huuher ni hol nutsgen haragddag..aahaha uneheer mulguu ingeseer bgd enethegiin araas orovdo

1  |  0
Zochin(202.9.40.46) 2020 оны 05 сарын 13

Энэ арай бишээ агуйгаа модоо цэвэрлэж авмаар юм хогны машин дуудаж байгаад ачуулаад аваачаад шатаамаар болжээ дээр үёд бол тахилганы идээгээ айлуудад хувааж өгөөд багахан үлдсэнийг шувуу идээд цэвэрлэчихдэг байсан

1  |  0
M......(66.181.161.43) 2020 оны 05 сарын 13

Arai chdee

1  |  0
А(66.181.177.53) 2020 оны 05 сарын 13

Хүний зүгээр хаяж байгаа юмыг л авах биз.

1  |  0
Гариг(66.181.161.64) 2020 оны 05 сарын 13

Үнэн тэнэг юмаа хөхний даруулага өлгөөд байхдаа яахав дээ солиотой юм

1  |  0
Соронз(66.181.161.64) 2020 оны 05 сарын 03

Үнэн тэнэг хүмүүс шүү хөхний даруулгаа өлгөөд байхдаа яахав дээ балай юмаа бүүр инээд хүрчихлээ ха ха ха ккккк

1  |  0
Зохиолч (202.55.188.86) 2020 оны 05 сарын 13

Дураараа ёс заншил гэгчээ зохиосоор сүүлдээ өөрсдөө солиорч байна даа. Одоо нэг эрүүл саруул сэтгэлгээтэй байцгаая.\n

1  |  0
Зочин(202.179.31.16) 2020 оны 05 сарын 13

Би бас хагас галзуучуудын оронд амьдрдаг энэ олон худагт хувилгаан бас энэ олон бөө далдийг хардаг хүмүүс дэлхий эмчилдэггүй өвчин эдгэнэ гээдбас энэ олон морь унаж нэг өдөр малд яваж үзээгүй уяач гэсэн хэнхэгүүд

1  |  0
З(202.179.31.16) 2020 оны 05 сарын 13

Мөнгөн аяга шидээд сайхан болдог болч сайханаа

1  |  0
Болд(202.179.31.16) 2020 оны 05 сарын 13

Хагас галзуучуудын солирол би шашингүй нийгэмд өсөж өндийсөн манай орон ямар хөгжсөн билээ одоо 30 жил болов юу нэмэгдэв хэдэн орон сууц дэлхийд тэнэгээ гайхуулж ханах болоогүй юу үхэрүүдээ

1  |  0
Монгол хүн (66.181.161.109) 2020 оны 05 сарын 13

Мунхаглалаар явсан 30 жил өнгөрлөө.Ирэх цаг дор гэгээрэл ялах болтугай.

2  |  0
Монгол хүн(66.181.161.109) 2020 оны 05 сарын 13

Байгал хангай дэлхийгээ ингэж бузарлахгүй ээ мөнгөн аяга шидлээ гээд та нар сайхан амьдарч байгаа нь хэд вэ энэ бол жинхэнэ мухар сүсэг шүү.Чингис хаан тайлга тахилга хийдэг байсаан.Гэхдээ одоогийн бид нар шиг бишшүү.Монгол ахан дүүс минь ойлго.Битгий Отгонтэнгэр хайрханыг хилэгнүүл.гуйж байна.

2  |  0
goo(139.5.216.66) 2020 оны 05 сарын 13

hogin bolgoj manai nutagt bdag ovoon deer emegtei hun gardaggui hormoigoor ni toirdog tegeed ch naadah chini buyan bish buzar bna baigal hamgaalagch nutgiin irged ni steverlej anhaaraach archaagui hun nognuud ve...

2  |  0
Zocgin(66.181.161.74) 2020 оны 05 сарын 13

Unen shuu. Manaihan her ih tuilshlah ymaa uunii orond baigali delhiigee tsetsevlej baimaar ym shug

1  |  1
Zochin(37.172.234.8) 2020 оны 05 сарын 13

Mongo boloh buhl ymiig hiij bn huur uhn, ertnii uhegsdiin bulsh bunhan uhdag bolj boo nertei zairan udgad hurtel bn shijegiin ymnuud

1  |  0
Hen(103.229.120.31) 2020 оны 05 сарын 13

Ямар гээчийн сүсэг бишрэл гэхээрээ ингэдэг байнаа.Монголчууд ядуу байх нь аргагүй ээ

1  |  0
hotiin zaluu(192.82.72.132) 2020 оны 05 сарын 13

erguu malnuud yumdaa

3  |  0
Зочин(202.179.31.15) 2020 оны 05 сарын 13

Сонгон шалгаруулалт зарлаад эко системд сөрөг нөлөөгүй тохижуулж жуулчдад үзүүл гээд менежментийн гэрээгээр өгчөөч. Үнэхээр хүн тасардаггүй бол орлого орно хамгаалалт ч болно

2  |  1
Нэргүй(202.9.40.172) 2020 оны 05 сарын 13

Энэ үзэгдлийг лам нарын хамт үгүй хий

5  |  0
Zochin(192.82.77.61) 2020 оны 05 сарын 13

Baliar es surtahuungui yumnuud sejgiin yum baastai hirtei levchgee ugaaj chadahgui bk

1  |  0
Uher mgl(98.253.30.34) 2020 оны 05 сарын 13

MGL chuud ulam l mulguu muhar susegtei bolood bgam daa jil ireh tusam. Ene bol mohol

6  |  0
Top