НИТХ-ын дарга асан Л.Лантууд орон сууц гардуулан өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр НИТХ-ын дарга асан Л.Лантууд орон сууц гардуулан өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлийнхээ аж амьдрал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт хийгээд өнөөгийн сайн сайхан бүхнийг бий болгохын төлөө хүч хөдөлмөр, цаг хугацаа, залуу халуун насаа зориулсан үе үеийн ахмадуудаараа бид бахархан үлгэрлэдэг билээ. Нийслэлийн хөгжилд оруулсан таны хөдөлмөр зүтгэл, гавьяаг үнэлж олгож байгаа энэхүү орон сууцны түлхүүрийг нийт Улаанбаатарчуудынхаа өмнөөс танд гардуулъя. Эрүүл энхийг хүсэж, урт насалж, удаан жаргаарай гэж хүсэн ерөөе” хэмээлээ.    

Нийслэлийн ИТХ-ын дарга асан Л.Лантуу “Миний хувьд Улаанбаатар хотыг 28 жил удирдах ажилд гар бие оролцож иржээ. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгсөнд хотын удирдлагууддаа чин сэтгэлээсээ талархаж байна. Хотыг удирдаж явахдаа тухайн үед би олон хүнийг баярлуулж явсан. Харин өнөөдөр хотын удирдлагуудаасаа орон сууц аваад баярлаж суух юм гэж бодож байсангүй. Нийслэл хотыг удирдаж байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэв.      

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бадамжав(202.9.40.172) 2020 оны 04 сарын 30

Энэ дурак бараг 10 дахь байраа үнэнгүй авч байх шиг байна. Ардчилалыг үзэн яддаг, жинхэнэ улаан клммунист байсан даа. Одоо ардчилсан Монгол улсаас байр үнэгүй аваад зогсож байдаг

0  |  0
Top