ШУУРХАЙ: Спорт заалны үйл ажиллагааг нээхээр боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Дэлхий дахинд аюулт цар тахлын хэмжээнд хүрч 213 улс бүс нутагт дэлгэрч, 3.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 230 гаруй мянган хүний амь насанд хүрсэн COVID19 буюу шинэ коронавирусын халдвараас нийслэлийн иргэд өртөхөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрөгч 1 сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж,  Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоох, Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, сургалтын төвүүдийн үйлчилгээг түр зогсоох шийдвэрийг 4 сарын 30-ны өдрийг хүртэл мөрдөн хэрэгжүүлэх А/436 дугаар захирамжийг өмнө нь гаргаж байсан. 

Тэгвэл өмнө гарсан дээрх  захирамжийн хуулийн үйлчлэл өчигдөр /2020.04.30/ дуусгавар болж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  А/590 дүгээр захирамж гаргажээ. 

Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо

Захирамжид өмнөх захирамжийг үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж байгааг дурьдсаны зэрэгцээгээр  улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, түүнд ажиллагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор, мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхмийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээхээр заажээ. 

Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурьджээ. 
 

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hulan(119.40.102.1) 2020 оны 05 сарын 01

joloonii unemlehee ydaj hewleltend oruulyaaa. Buur uchnuun huleelee shte yag awahiin dawaan deer quarantine zarlatsn. Heden sar huleej bna

0  |  0
shagai(66.181.161.49) 2020 оны 05 сарын 01

jolooni kursee negeechee ali esvvl jolooni vnemlh hevleltend oruul

1  |  0
Haliun(202.126.89.22) 2020 оны 05 сарын 01

Joloonii kursee onlinaar neej shalgaltandaa onliner oroltsiildoo

2  |  0
Zochin(202.126.89.155) 2020 оны 05 сарын 01

Jolooni surgalt neelgemeer bn

6  |  0
mm(66.181.161.104) 2020 оны 05 сарын 01

joloonii kvrsee neeyee

2  |  0
Zochim(202.9.40.55) 2020 оны 05 сарын 01

Jolooni kurse ydaj 3 hun ch ymu 4 hun ii bureldehuuntei neegeche

2  |  0
sod(66.181.161.66) 2020 оны 05 сарын 01

жолооны курс ээ хүний тоо хязгаарлалтай нээгээч ээ бар караоке нь ажилаад л байх юм

7  |  0
Зочин(66.181.180.63) 2020 оны 05 сарын 01

Зааланд хичээл заана. Холбогдоорой ккк

2  |  0
Томтолгойт(182.160.0.246) 2020 оны 05 сарын 01

Улсын онцгой комиссоос том толгойтой Амарсанаа.

0  |  0
Дээгий(139.5.218.250) 2020 оны 05 сарын 01

Сургалтын төвийн тэнхимийн сургалтыг нээгээд өг гэсэн шүү дээ. Тэнхимийн бус онлайн угаасаа нээлттэй байхад. Ухаангүй тэнэг юм бичихээ болиоч

7  |  1
Зочин(103.212.118.175) 2020 оны 05 сарын 01

Гоё гоё

0  |  0
Top