Ресторан, сүлжээ дэлгүүрүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн сард халуун усны газар, амралтын газар, фитнес клуб, заалыг нээсэн. Аль болох Улаанбаатар хотод төвлөрлийг бий болгохгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын эргэн тойронд байгаа амралт, сувилалын газрын үйл ажиллагааг нээсэн. Тэр аж ахуйн нэгжүүд халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлаа хариуцлагатай хийж байгаа болохоор үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй. Рестораны үйл ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжилнэ" гэв. 

Түүнчлэн "Мэргэжлийн байгууллагаас хорио, цээрийн дэглэмийн үед зөвлөгөөг нь дагаагүй гэдэг үндэслэлээр хоёр баарны тусгай зөвшөөрлийн асуудлыг хөндсөн. Цаашид үйл ажиллагаа явуулах, шаардлага хангасан тохиолдолд аж ахуйн нэгжийн үйл ажиллаагаг хэвийн явуулах тал дээр анхаарч ажиллана. Дүрэм, журмаа мөрдөж ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхаарч ажиллана. Одоо бол энэ тал дээр ямар нэгэн хариулт өгөх боломж алга" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top