Шилэн барилгуудад махчин шувууны хэлбэртэй наалт байрлуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран нүүдлийн шувуудын замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын нэвт харагдахуйц төлөвлөлттэй өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэр бүхий наалтуудыг байрлуулах, мэдэгдэл өгөх ажлыг эхлүүлж байна.

Өндөр шилэн барилгыг мөргөж тоо толгой нь хорогдох явдал нүүдлийн шувуудад ихээхэн тохиолддог бөгөөд үүнээс шалтгаалан төв суурин газруудад халдварт өвчин тархах эрсдлээс сэргийлэхэд энэхүү ажил эерэг нөлөөтэй аж. Мэдэгдлийн дагуу Централ таувер, Шангри-ла төвүүд дүрст наалтыг анхлан байршуулсныг зурагт үзүүлэв.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Od(182.160.34.211) 2020 оны 05 сарын 04

Odoogoos 3 honogiin omno Huuchinaar Enkh taivan nairamdaliin odgonii zuun taliin zamiin hajuud tagtaa deeshee haraad 2 hol ni sarvaigaad uhchihsen bololtoi baisan. Sejigtei sanagdaad oirtoj ochilguigeer, mashin dairsan ym bolov uu geed ajiglasan chini mashind dairuu.san ymar ch shinj temdeggui baisan. Tanidag hundee daraa ni helsen chini Zoonziin tovd heleh heregtei gej baisan. Arai Covid 19 oor uhsen ym bish baigaa gej bodogdson shuu.\n\n

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 05 сарын 04

zov shyy, ochood morgood baihgui hooson zai gej hardag gesen shuvuud shilen barilgiig tegeed morgood baidag um genelee

0  |  0
Хүн(43.242.242.78) 2020 оны 05 сарын 04

Нөгөө шувууд нь хөөх манайх нисэж явна гээд хамуудтайгаа нийлэх гээд очоод мөргөөд байдгүйм байхдаа.

0  |  1
Top