Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрээд буй КОВИД-19 халдварын улмаас улс орнууд онц байдал зарлаж, өөрсдийн улсын иргэдээ татан авсаар байгаа билээ. Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд гурван удаагийн тусгай нислэгээр нийт 28 улсаас 800 иргэнийг татаж авах ажлыг зохион байгуулаад байгаа ба 24 улсын 132 гадаадын иргэн эх орондоо буцсан байна. Харин гадаадын улс орноос 10076 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.
Эдгээр иргэдийн дунд Филиппин улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд мөн багтаж байгаа ба тус улсад нөхцөл байдал хүндэрч, мухардалд ороод байгаа аж. Энэ талаар Филиппин улсад түр оршин суугаа Э.Энхгэрэлтэй холбогдож, зарим асуултад хариулт авлаа.
-Филиппинд халдварын нөхцөл байдал ямар байна вэ?
-Филиппин улс нь 100 гаруй сая хүн амтай. Халдварын шинжилгээ авах сорьц, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэлцээ муутай байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Яг өнөөдрийн байдлаар Филиппин улсад КОВИД-19 халдвараар 9485 хүн өвчилж, 623 хүн нас барсан. Өдөр ирэх тусам байдал улам хүндэрч засгийн газрын бодлого чангарснаар Филиппин улс олон улсын зарим нислэгээ зогсоосон нь энд байгаа Монголчууд түр хугацаагаар эндээ амьдрахаас өөр аргагүй болсон.
-Тус улсад нийт хэдэн монгол иргэн гацаад байна вэ. Түр оршин суугчид уу. Ихэвчлэн ямар зорилгоор ирсэн хүмүүс байна вэ?
-Англи хэлний түр хугацааны сургалтаар болон аяллаар ирээд гацсан 37 хүн байгаа. Энэ хүмүүс дунд бага насны 3-5 настай хоёр хүүхэд байна. Эдгээр хүмүүсийн гурав нь Манила хотод, хоёр нь Багио хотод, хоёр нь Анжелес хотод, 30 нь Себү хотод байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-аас эхлэн Филиппин улс дахь бүх сургууль хаагдсан. Сургуулиас бүх суралцагчаа нутаг руугаа буцахыг шаардаж оюутны байрнаас хөөж гаргаад байгаа.
Тухайн цаг мөчид Монгол улс хилийн хөл хорио тогтоож олон улсын нислэг хүлээж авах боломжгүй нөхцөл байдалд байсан тул эдгээр оюутнууд маань нутаг буцах боломжгүй болж эндээ үлдсэн. Мөн зарим оюутнууд Тайланд улсаар дамжин Оросын Холбооны Улс руу явах гэж оролдсон боловч тус улс хилийн хөл хорио тогтоон Тайланд улсад гацсан байдалтай байна.
-Одоо оюутнууд хаана амьдарч байна вэ. Дотуур байрнаас хөөж гаргасан гэсэн. Хөлсний байрны олдоц хэр байна?
-Зарим хөлсний байрууд шинээр гадаад иргэдийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан. Одоо бид амьдрах газаргүй болсон. Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн коронавирусний тархалтыг удаашруулах зорилготой хөл хорионы дэглэмийг тогтоож, иргэн бүр хатуу дагах ёстойг анхааруулсан. Хэрэв зөрчсөн тохиолдолд тухайн иргэнийг шууд буудах зөвшөөрлийг хууль, хүчний байгууллагад өгсөн. Энэ хатуу шийдвэр нь энд байгаа монголчуудын сэтгэл санаанд хүндээр нөлөөлж байна. Амьдрах газаргүй, мөн гадагш гарвал амь насанд эрсдэлтэй нөхцөл үүсээд байна.
-Монгол Улсын гадаад харилцааны яам, консулын газартаа хандсан уу?
-Филиппин улс нь Бүгд Найрамдах Сингапур улсын Элчин сайдад хамрагддаг. Бид холбоотой байгаа хүмүүсийн мэдээллийг нэгтгэж, Элчин сайдын яам руу удаа дараа уламжилж байгаа. Дамжин өнгөрөх улсуудын элчин сайд болон консулын газартай холбогдон, тусламж хүссэн боловч нааштай хариу өгөөгүй. Япон, Солонгосоор дамжин эх орондоо буцах хүсэлт гаргасан. Бид өөрсдийн чадах чинээгээрээ холбогдох газрууд руу өөрсдийн байр байдлыг мэдэгдэж байгаа боловч гуравдагч орон гэдэг утгаар асуудлыг нааштай авч хэлэлцэхгүй байна. Тиймээс бид энэхүү мэдээллийг илүү цар хүрээтэйгээр олон нийтэд мэдэгдэхийг хүссэн юм.
Хэдийгээр энд байх Монголчууд нэгдэж, тухайн улсын засгийн газраас гаргасан хорио цээрийн дэглэмийг чанд сахин мөрдөж байгаа ч тус улсад Монгол улсыг төлөөлөн суух, бидэнд эрх зүйн дэмжлэг үзүүлэх элчин сайд, консулын газар байхгүйн улмаас бид мухардалд ороод байна.
-Сингапур дахь Элчин сайдын яамнаас ямар ч хариу тайлбар ирээгүй гэж ойлгох уу?
-Элчин сайдын яамнаас бидэнд өгсөн зөвлөгөөндөө Монгол Улс руу зорчих явцдаа халдвар авч өөрсдийгөө эрсдэлд оруулах хэрэггүй, тухайн улсынхаа хорио цээрийн дэглэмийг сахин мөрдөх талаар дурдсан. Үүнээс гадна дээрх зөвлөгөө нь наанадаж Улсын Онцгой Комиссоос мэдээлсэн иргэн бүрээ боломжит байдлаар нутагтаа буцаан авч ирэх арга хэмжээ, цаанадаж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “…түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй…” заалттай нийцэхгүй байна гэж бидний зүгээс дүгнэж байгаа.
-Одоо та бүхэн цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ. Ямар нэг шийдэл арга зам бий болов уу?
-Монгол Улсаас онцгойлон энэ улс руу тусгай үүргийн онгоц илгээх боломжгүйг бид сайтар ойлгож байгаа. Гэсэн хэдий ч Филиппин улс хилээ бүрэн хаахаас өмнө Япон, Солонгос зэрэг тусгай үүргийн онгоцоор иргэдээ татаж байгаа улс орнууд руу зорчиход тулгамдаж буй асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа. Илүү дэлгэрүүлбэл, бидэнд тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авч буй Солонгос, Япон зэрэг улсуудад зорчих виз үгүй, дээрх орнуудаас Филиппин улсад суух Элчин сайдын яаманд хандахад энэ улсад хоёр жилээс дээш хугацаанд оршин суугаагүй тул визийг зөвхөн өөрийн улсаас авах боломжтойг мэдэгдсэн юм. Одоо бидэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу нөхцөл байдал үүсээд байна.
Иймээс Гадаад харилцааны яамны зүгээс бидэнтэй адил хүнд нөхцөл байдалд орсон иргэдэд хандсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдэгт итгэн хүлээхээс өөр замгүй болоод байна. Янз бүрийн шалтгаанаар өөр бусад гуравдагч орнууд буюу тусгай үүргийн онгоц илгээх боломжгүй улсуудад мөн адил асуудал тулгарч байгаа гэдэгт итгэлтэй байна.
Иймд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг та бүгдээр дамжуулан олон нийтэд хүргэж илүү хүчтэйгээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Гадаад харилцааны яаманд сануулахыг хүслээ.
Сэтгэгдэл ( 18 )
ккк дандаа каааяачид болон эскортын хүүхнүүд биз ккк. Сурж юм бүтээх гэж явав гэж манайхан. Одоо ирцгээ ирцгээ халтаруудаа ккк
Дэлхий даяар дайны байдалтай байна. Европын холбоо хүртэл 10000 хүнээ хилийн чанадаас авч чадаагүй байна. Зөвхөн мөнгөний асуудал биш шүү.
Тэнд бас юугаа хийж тэнэж явдаг хогнууд вэ!\nТэгээд л бушуухан авсангүй гээд л гонгинолдоод унах гэж байгаа вм.\nСолонгосруу ирэхгүй юү өөрсдөө!\nТэнэмэл аар хогнууд эх орондоо гай л болж байгаа шүү дээ!
Бас юу вэ? Наанаа чад бол тэнүүлчидээ,
Бас ямар новшнууд нь тэнд байдаг хэрэг вэ, Тэндээ чад болж болдоггүй юм уу?
yah gej 1 ge ingedgim de.hendch tohioldoj bolno iim zuil.ymar ireeduid yu bolhig medeh bish.yaraltai avahgui bol ayultai bdald bna da hoorhi\n
Энэ цар тахал 1 сараас эхэлж мэдэгдэж дэлхий нийтээрээ түгшсэн, өдий 5 сар хүртэл өчнөөн хугацаа байлаа, заавал очиж авахуулах санаатай, очоод авахаар үнэгүй ирэх санаатай, хүний төлөө амьдраад байгаа ч юм шиг
3 дагч орон буюу элчин сайдын яам шууд нислэггүй өвчлөл ихэсч байгаа энэ аюултай газраас цөөхөөн хэдхэн хүмүүсээ татаад авчихдаггүй мөн ч ядруу улс шүү.Бүр ичиж үхмээр.\n
Энэ удаа өөрийн чинь хар толгойд ирээгүй зүйл муулж өөлөөд байвал чинь ирэх удаад 3 дахин хүндээр ирэх үйлээ амаараа даллаад л байна гэсэн үг.Хүрд эргэдэг гэдэг хууль ийм буюу....Хоосон тархи хөндий сэтгэлтэнгүүд минь.Үхэж үрэгдсэн эцэг өвгөдийн чинь яс муу зүйл хэлж бичих бүрт чинь өндөлзөөд амаргүй байгаа шүү.
Бусдыг буруутгах амархан ч цус нэгтэй монгол хүн гэдгээ л санаж яв.Утас маажиж олон юм хуцах хэрэггүй шүү.Хазайсан дээр нь татаж авч чадахгүй байж хайрч түлхэж гэнэ.
Юу гэж явсийн гээл эргүү үхэр Шиг дайраад байхийн юу ч хийж явсан нь хэнд ямар хамаатай юм гол ньмонгол улсынхаа иргэдийг нутагт нь яаж ийж бгаад л авчрах хэрэгтэй
Үлийгээ хийж тэнэцгээж байдаг байнаа. Бүр нэг монглыг заавал короногоор сүйрүүлэх гэж энэ доншууч юмнууд хичээгээд байга л даа. Усыг нь уувал ёсыг нь дагадаг юм . Мөрөөрөө наанаа байцгаа. Өөрийн чинь сонгосон зам. Хэнч чамайг наана чинь аваачиж хаяагүй
Ene humuus bur ch ersdeltei bgaa yum bna. Eh orondoo udahgui irnee ta nar mini hicheegeed huleej bgaarai. Tur zasag sain ajillaj bgaa ta narigaa hurdan abah boltugai.
Дутерте шиг удирдагч Монголд байвал манай улс өргөс авсан юм шиг сайхан болно шүү дээ.Цаазын ялтай орон хар тамхитай эрс тэмцэж буй улс юм.
Ugui neeree unen lainuud yumaa. English ee end surj boldoggui yumuu.
Тэнд бүүр ажилладаг оршин сууж буй монгол айл ч бий.Ямарч монгол улсыг төлөалөх ярих газар байхгүй.Авч чалахгүй ч тухайн улсад ажиллаж амьдарч байгаа болон сурч байгаа хүмүүст ядаж хоол унд байрны мөнгөөр тусалж болдоггүй юм болов у???
хогийн гуравдагч лалын ертөнцрүү яах гэж явдаг бна аа
Танд гацсан 50 гаруй хүн байгаа. Наана 10 гаруй оюутан байгаа ш дээ, тоогоо бүрэн авах хэрэгтэй.