Б.Баатархүү: Сэтгүүлчийн биед халдсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2020.05.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Олон нийтийн цахим сүлжээгээр олон мэдээлэл гарсан байна.

Хөвсгөл аймагт хүүхэд нь аавыгаа хөнөөсөн гэх хэрэгт албан ёсоор тайлбар өгье. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын иргэн, 39 настай эрэгтэй ор сураггүй алга боллоо гэдэг дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн. Энэ ажиллагаа явагдаж байхад тухайн иргэн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр архидан согтуурч, ууган хүүтэйгээ маргалдсаны улмаас амь биед нь халдсан ноцтой хэрэг болсон. Амь хохирогчийн цогцсыг ул мөрөө баллах зорилгоор нуусан байсныг аймгийн цагдаагийн газраас шуурхай илрүүлэн, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Хоёрдугаарт, өчигдөр “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн бусдад хутгалууллаа гэх мэдээлэл гарлаа. Үүн дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газарт хэргийг шалгахад иргэн А-г 1979 онд төрсөн Ж гэгч хутгалсан нь тогтоогдсон. Дорноговь аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байгаа.

Дараагийн дугаарт нь, сүүлийн үед цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан асуудал гарсныг ярья.

Урсгал сөрж явсан жолоочид цагдаагийн алба хаагч шаардлага тавьсны төлөө биед нь халдсан энэ асуудалд Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгээр торгуулийн арга хэмжээ авч, жолоодох эрхийг нь хассан. Харин цагдаагийн алба хаагчийн биед халдсан асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байна.

Мөн Цагдаагийн хурандаа Ч.Чинбат болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудалд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын албанаас шалгалт хийлээ. Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийн биед халдсан үйлдэл тогтоогдоогүй байна. Тухайн үед байсан гэрч, дүрс бичлэгийг үндэслэн шалгахад тухайн сэтгүүлчийн ажил мэргэжилтэй холбоотой хэрэг шалгагдаж байх явцад, хэрэг шалгаж байгаа байцаагчтай уулзалгүйгээр Хэлтсийн даргын өрөөнд орж, ажил үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг доромжилж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан байна. Улмаар ажил үүргээ үргэлжлүүлэх хангах тухай шаардлага тавьсан. Цагдаагийн байгууллагын тухай хуулиар цагдаагийн алба хаагч нийгмийн хэв журам зөрчих, гэмт хэрэгтэй холбоотойгоор бусдад шаардлага тавих эрхтэй. Үүн дагуу шаардлага тавихад шаардлагыг үл биелүүлсэн. Хуульд заасан эрх хэмжээний хүрээнд албадлага хэрэглэж өрөөнөөсөө гаргасан. Энд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байгаагүй. Сэтгүүлчийн биед халдсан, цохисон асуудал байхгүй гэдэг нь бичлэгээр нотлогдсон байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жаагий(202.179.26.135) 2020 оны 06 сарын 16

Сайн сэтгүүлч хэрүүлч бүдүүлэг байдаг юм биш гэдгийг тэр сэтгүүлч ойлгоосой . Хувийн сургуулиуд сургалтын чанараа сайжруулмаар юм

0  |  0
Seegii(64.119.18.14) 2020 оны 05 сарын 08

Xaxa medeej erx medeltei ni diilj baigaa shvvdee ene emegteishig zorigtoi sergvvlch bhgvi shvv za.nii baas shig xobor baigaa

0  |  0
Fuc k you(66.181.183.158) 2020 оны 05 сарын 07

Setguulchiin ner barij hudlaa darvalzaj hunii erh chuluu ner hundiig gutaaj huuli uilchildggui novshnuudad huleeh hariutslagiig n changalj hevlen niitleh olon tumniig turhirdagiig hyzgaarlaj buruu zuild n mash hatuu shiitgedeg bh heregtei!setguulchid arai davraad yum bolgond oroltsoh barag gishuudees iluu erhtei gej hucaj bna!tv-4 urug.mn zergiig ha!

0  |  0
Fuc k y(66.181.183.158) 2020 оны 05 сарын 07

Иргэн(172.90.243.62) 2020 оны 05 сарын 06

Тэр шантажчин, рэкетир сэтгүүлчид арга хэмжээ авдаггүй юм уу?

1  |  0
Top