Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд өнөөдөр /2020.05.06/ мэдээлэл хийлээ.
УИХ-аас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, өнөөдрөөс үйлчилж эхэллээ.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, “Ковид-19” цар тахлын энэ үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эзмэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний талаар хэлэлцэж, тогтоол баталжээ.
Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай тогтоол, Эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн халамжийг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээний тухай хоёр тогтоолыг ийнхүү албан ёсоор гаргаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Энэхүү багц арга хэмжээнд дараах дөрвөн асуудлыг тусгасан байна
Коронавирустай тэмцэх, эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц арга хэмжээг ийнхүү авч хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр дөрвөн арга хэмжээнд 793 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд төсвийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалт, урсгал зардлын болон цар тахлын үеийн хөл хөдөлгөөн хумигдсантай холбогдох хэмнэлтээс гаргаж байгаа болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Эх сурвлж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
bolj bna ajilgui ajil haij bga humuust uy ogohiin