Увс аймагт дөрвөн жилийн хугацаанд сургуулийн хүчин чадал 1400, цэцэрлэгийн хүчин чадал 800 ороор нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Увс аймаг 2016-2020 оны хугацаанд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд: Тариалан, Түргэн, Улаангом сумын 5-р сургуулийн хичээлийн байр, Улаангом сумын 10,11,12-р цэцэрлэгийн барилга, Улаангом сумын 2-р сургуулийн өргөтгөл, Өндөрхангай, Улаангом сумын 3, 6, 9-р цэцэрлэгийн өргөтгөл, Тэс сумын ЕБ-ийн 1-р сургуулийн дотуур байрны барилгын өргөтгөл зэргийг шинээр барьж, 12 сургууль, 15 цэцэрлэг, 16 дотуур байр, 2 спорт зааланд их засвар хийж сургуулийн, цэцэрлэгийн ачаалал буурч, ая тухтай, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүллээ. Эдгээр ажлуудын үр дүнд 2016-2019 оны байдлаар сургуулийн хүчин чадал 1400 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадал 800 ороор нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top