Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрээд буй КОВИД-19 халдварын улмаас улс орнууд онц байдал зарлаж, өөрсдийн улсын иргэдээ татан авсаар байгаа билээ. Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд гурван удаагийн тусгай нислэгээр нийт 28 улсаас 800 иргэнийг татаж авах ажлыг зохион байгуулаад байгаа ба 24 улсын 132 гадаадын иргэн эх орондоо буцсан байна.
Түүнчлэн маргааш буюу тавдугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Истанбул-Дели чиглэлд тусгай үүргийн онгоц нисэхээр болоод байгаа ба нөгөөдөр Улаанбаатар хотод газардах юм. Тус нислэгээр Турк, Энэтхэг улсад байгаа 500 орчим хүн ирэхээр болоод байна.
Түүнчлэн гадаадын улс орноос 10076 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. Эдгээр иргэдийн дунд Филиппин улсад байгаа иргэд мөн багтаж байгаа ба зүүн Азийн улс орнуудаас иргэдээ хэрхэн авч ирэх тухай Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.
Тэрбээр “Филиппинд байгаа манай иргэдийн тоо цөөхөн. Тус улсад очих зорилго нь богино хугацааны сургалт, амралт аялал жуулчлал байдаг. Филиппин дэх иргэдийн асуудлыг Сингапур дахь элчин сайдын яам хариуцаж байгаа. Сингапур дахь элчин сайдын яамнаас мэдээллийг тухай бүр авч байна. Тус улсад байгаа иргэдийн 50 хувь нь Себү хотод байгаа ба далайн эргийн аялал жуулчлалын хот юм. Энд сургалтаар явсан группээс бидэнд болон улсын онцгой штабт хүсэлт ирүүлж байгаа. Бидний зүгээс Зүүн Өмнөд Азиас иргэдийг хэрхэн татаж авах вэ гэдэг судалгаа хэдийн хийгдээд эхэлсэн. Учир нь зарим улс орнууд, ялангуяа Тайланд улс тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл агаарын нислэгүүдээ хаасан байгаа учраас монгол иргэдийг нэг газар төвлөрүүлэх боломжгүй байна. Тэгэхээр одоо Зүүн Өмнөд Азид байгаа, Малайз, Филиппин, Сингапур, Тайландад байгаа иргэдээ хэрхэн татаж авах вэ гэдэг судалгаа хийгдэж байгаа. Транзитаар авах уу, шууд авах уу гэдэг нь судалгааны шатанд байгаа. Хамгийн гол нь аль болох олон оронд байгаа монголчуудыг хамруулах гэсэн зарчим барьж ажиллаж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
philipine ulsad uwchlul 200 ch hvreegvi bhd mongol uls hilee haasan odoo end uwchlul 11k dawjiine . end bga tsuuhun heden mongolchuud bairgvi boloh ni bairgvi bolj hoolgvi boloh ni hoolgvi boljiino
Philippine-д хотын утаанаас зугтсан гэр бүлүүд л байгаа биздээ.