Улсын хэмжээнд төлийн хорогдол дөрвөн хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар өндөр үзүүлэлттэй байна. Төлийн хорогдлоороо Хөвсгөл, Архангай аймгууд тэргүүлж байгаа ажээ.
Монгол орон даяар энэ жил нийт төллөвөл зохих 29.2 сая хээлтүүлэгч мал байгаагаас төллөлтийн явц 66.5 хувьтай байна. Үүнээс төл бойжилт 97.3 хувьтай байгаа юм.
Төл бойжилт ихэнх нутгаар жигд байгаа бол төл хүлээн авалт Баян-Өлгий, Дархан-Уул аймгаар өндөр хувьтай байгаа юм. Мал төллөлтийг төрлөөр нь ангилбал ингэ 62.9 хувь, гүү 24.1, үнээ 40.2 хувь, хонь 73.6 хувь, ямаа 66.6 хувьтай. Энэ жил Архангай, Хөвсгөл, Булган аймгуудаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн нь төлийн хорогдолтод нөлөөлж байгаа талаар Малын генетикийн нөөцийн хэлтсийн мэргэжилтэн В.Санчир мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )