2019 онд ашиглалтад орсон бүтээн байгуулалтуудаас гадна 2020 онд ашиглалтад орохоор Улаангом политехник коллежийн оюутны 300 ортой дотуур байр, Тэс, Наранбулаг сумын сургуулийн хичээлийн шинэ байр, Улаангом сумын 4-р сургуулийн өргөтгөл, Зүүнговь, Тариалан сумдын Хүүхдийн цэцэрлэгийн барилга, Улаангом сумын 5, 2-р цэцэрлэгийн өргөтгөл, Ховд сумын сургуулийн дотуур байр, Бөхмөрөн, Зүүнговь, Зүүнхангай сумдын ЕБС-ийн спорт заал, Өлгий сумын спортын цогцолбор зэрэг барилгууд шинээр баригдаж байна. Энэхүү ажлын үр дүнд 2018-2019 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 1 бүлэгт ноогдох хүүхдийн тоо дунджаар 38,5 байсан бол, 2019-2020 оны хичээлийн жилд 33,3 буюу 5,2 -оор буурсан бодит үр дүн байна.
2020 онд сургуулийн хүчин чадал 960, цэцэрлэгийн хүчин чадал 490 ороор нэмэгдэх тооцоо бий. Ирээдүйг харсан, иргэнд хүрсэн боловсролын бүтээн байгуулалт сүүлийн 20-30 жилд байгаагүй хэмжээнд хийгдсэн бөгөөд Увс аймгийн хүүхэд багачууд чанартай боловсролтой, өрсөлдөх чадвартай иргэн болж төлөвших нь эдгээр бүтээн байгуулалтын эцсийн зорилго буюу алсын хараа оршиж байна.
Сэтгэгдэл ( 0 )