Х.Баясгалан: М.Энхсайханыг ном, хэвлэл хүлээн авахыг хориглоогүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалан цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг өглөө.

Тэрбээр “Хоригдогч М.Энхсайхан нь 409 дүгээр хаалттай хорих ангийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг хүлээх хэсэгт 2020 оны тавдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хоригдож байна.

М.Энхсайханы биеийн байдал хэвийн, ямар нэгэн гомдол санал хүсэлт гаргаагүй, хууль журамд заасны дагуу өмгөөлөгчтэй уулзалт хийж байна. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 16.2.7-д хоригдсон этгээд ном, сонин, сэтгүүл ашиглана гэж заасны дагуу хоригдогчид аллага, хүчирхийлэл, садар, самууныг сурталчилснаас бусад ном, сонин, сэтгүүл унших эрх нь нээлттэй байдаг.

М.Энхсайхан өнөөдрийн байдлаар дөрвөн ном илгээмжээр авсан бөгөөд түүнд ном хэвлэл, бусад хууль журмаар зөвшөөрөгдсөн эд зүйл оруулахыг хориглож,  хязгаарлаагүй болохыг мэдэгдэж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top