Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаярыг ажлаас нь чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хот байгуулалт, хөгжлийн газартай холбоотой иргэдийн гомдол ирж байгаа. Ажил хангалтгүй байна. Тиймээс Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаярыг ажлаас нь чөлөөлнө.

Дүүргийн Засаг дарга нар газар дээр нь очиж, асуудлаа хардаг байдлыг илүү сайжруулах хэрэгтэй. Ингэж байж ажлаа сайжруулахгүй бол олон жил тогтсон буруу жишгийг цэгцлэхэд амаргүй байна. Гадуур гудамжаар дүүрэн том том барилга байдаг ч гаднаа байгаа алгын чинээ газраа тохижуулж чаддаггүй. Энэ нь хот байгуулалтын газар ажлаа хийж чадахгүй байгааг илтгэж байгаа юм” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top