УВС: Баруунтуруун суманд 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн шав тавигдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Баруунтуруун суманд АНУ-ын Элчин сайдын яамны санаачлага хүмүүнлэгийн тусламжаар баригдах 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавигдлаа.

Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн салбарын хөгжил түүний дотор боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжин үйл ажиллагааны таатай орчин бүрдүүлэх зорилт дэвшүүлэн ажилласны үр дүнд дахин нэг шинэ бүтээн байгуулалтын ажил эхэлж хязгаар нутагт хүүхэд багачуудад сурч боловсрох таатай орчин бүрдэж байна.

Баруунтуруун сумын цэцэрлэг 1985 онд 90 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан. Одоогийн байдлаар 5 бүлэгт 170 хүүхэд хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг. Сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 279 хүүхэд байдаг ч анги танхимын хүрэлцээ байхгүйгээс цаана нь 100 гаруй хүүхэд хамрагдах боломжгүй байна. 2019 онд тус цэцэрлэгт Улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засварын ажил хийгдэж боловсон ариун цэврийн байгууламжыг шийдэж өгсөн байдаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top