Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлсөн нам, эвслүүд өнгөрсөн бямба /2020.05.16/ гарагт нэр дэвшигчдээ тодруулж дууссан билээ.
Тэгвэл намаасаа нэр дэвших эрхээ авсан гурван нэр дэвшигчид холбогдох хэрэг шүүхийн шатанд явна.
Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Э.Бат-Үүл болон Сангийн сайд асан С.Баярцогт, "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нарт холбогдох хэргийг шүүх хянаж эцэслээгүй байна. Хэрэв Сонгуулийн ерөнхий хорооноос С.Баярцогт, Э.Бат-Үүл, Х.Бат-Ялалт гурвын нэр дэвшихийг зөвшөөрөх аваас УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль дуустал шүүх хуралдааныг хойшлуулах юм. Харин тэд тойрогтоо ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд дөрвөн жил хуулийн хамгаалалтад орно. Эсрэгээрээ ялалт байгуулж, сонгогдож чадаагүй тохиолдолд шүүх хурлыг товлож, хэргийг нь эцэслэх билээ.
С.БАЯРЦОГТ СЭЛЭНГЭ АЙМАГТ НЭР ДЭВШИНЭ
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сангийн сайд асан С.Баярцогт АН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвших эрхээ авсан билээ. Гэвч түүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 25-ны өдрийн 09:00 цагт болно. Түүнийг Ерөнхий сайд асан С.Баяр нартай нийлж, Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.
Э.БАТ-ҮҮЛ ХЭНТИЙ АЙМАГТ НЭР ДЭВШИНЭ
Хотын дарга асан Э.Бат-Үүл найм дахь удаагийн парламентын сонгуульд Хэнтий аймагт АН-аас нэр дэвших эрхээ авсан. Гэвч түүнд болон түүний хүү Б.Чулуудай нарын 10 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч Э.Бат-Үүл нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дэнсэлж байна. Гэвч өнгөрсөн лхагва /2020.05.13/ гарагт болсон шүүх хурлыг ирэх зургаадугаар сарын 08-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулаад байгаа билээ.
Х.БАТ-ЯЛАЛТ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ НЭР ДЭВШИНЭ
"Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд "Сахигтун, Үндсэн хуулийн 19 эвсэл"-ээс нэр дэвших эрхээ авсан билээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. Тэгвэл Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 08-ны өдөр болсон ч өмгөөлөгч нарынх нь шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар шүүх хурлыг ирэх баасан /2020.05.22/ гарагийн 10:00 цаг хүртэл хойшлуулаад байна. Түүнийг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна.
Сэтгэгдэл ( 16 )
харин тиймээ, Төр засаггүй, улс юмаа, Уг нь Хүрэлсүхийг овоо гэж бодож байсан юм, Ийм хачин тогтолцооноосоо улс орноос ичдэггүй л юм байх даа\n
Songuuliin horoo huulia herhen bielyylehiig harya, no-toi hymyysiig songuulid oruulval huuli zorchson gesen yg
Batvvl Bayartsogt hoert yli ni ogoldoo yun davarchihsan arisnuudig dahij bvv gishgvvl
хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бол нэр дэвшүүлэх нь буруу. Луйварчид сонгогчдын тархи угааж, хэдэн төг атгуулаад, дээр нь хар машин хакердаж УИХ-д 4 жил тухалж, ”халдашгүй дархан эрх” гэдгээр халхавч хийн ”хөөн хэлэлцэх хугацаа” -гаа дуусгах зорилготой байна. Ийм бузруудыг бүү сонго, ард түмэн минь
Oh hural luivarchdiig orognuuldag gazar yumuu.ib hurliin gishyydiin darhan erh yambiig halah heregtei.hulgai luivar hiigchdeer dyyreg in hurlaar yah yum be
Batuul bolimriin. Delxii gaixxs yxvde eyrn. Xeregten bj songuulid ursuldx gd bdg. Iim yum gantsxn mngld bdg bxda. Soliorol
Шоронд байх ёстой гарууд тэргүүнд гарах гээд зүтгээд байхыэ
toriin sadaanuudiig ard tymen songohgui ee goridood zagaandaa garchihsan hymyys
Buruu buruu , gemet xeregten yal zawshix bolno
mongoliin emgenel
МАНгар засаг дарга нар бас АТГ -д шалгагдаж байгаа мөн Ж.Эрдэнэбат бас шүүхэд шилжсэн ялгаа алга дан АН-н нэр дэвшсэн хүмүүсийг түүгээд бичсэн МАНгар сэтгүүлч
Монгол шиг шүүхийн шатанд яваа хүмүүсийг дэвшүүлж ард түмнийг дорд үздэг сонгуулийн хороо болон хуультай орон олон байдаг болов уу
Songuuliin huuliar bol horiotoi ner devshih esgui l hymyys bizdee….ard tymniig shuud doromjilchih umaa ene namuud…..
Энэ нэг данжаадын үр удам дахиад л монголын төр лүү зүтгэж байх шив хужаа баярцогтоо больж үз\n
ХААШДАА ШОРОНД ОРНО ГЭЭД САНАЛ ӨГӨХГҮЙ ДЭЭ
IIM DURAKUUDYG DEWSHIKHIIG NI SONGUULIIN KHOROO ZUWSHUURUUD BAYDAG YUM UU?