Ирэх жил утааг 80 хувиар бууруулна гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.05.18/ цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ.

Тэрбээр нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосноор хотын агаарын бохирдлыг 50 гаруй хувиар буурсныг онцоллоо.

Өнгөрсөн өвөл 150 гаруй мянган тонн түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзжээ.

Ирэх наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өвлийн бэлтгэлээ базааж, энэ онд багтаан нийслэл дэх 5000 гаруй уурын зуухыг цэгцлэхээр болсон байна. Ингэснээр дахин 150 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж утааг 30 хувиар бууруулах гэнэ.

Энэ бүх арга хэмжээний хүрээнд  2021 оны хавар гэхэд нийслэлийн утааг 80 хувиас багагүй бууруулахаар төлөвлөсөн талаар өнөөдрийн хэвлэлийн хуралд онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top