Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 12 дугаар хурлаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа газар болон барилга угсралтын талбайн хашаануудад хяналт тавьж засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газраас хамтран дээрх чиглэлээр  хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулав.

Өнөөдөр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаварын хүрээнд Баянзүрх дүүргийн 5, 19 хороодод авто зам хаасан, барилгын зөвшөөрөлгүй газар барилга барьсан, орчны аюултай байдал үүсгэсэн 2 барилгын хашааг албадан буулгалаа.

Нийслэлийн хэмжээнд энэхүү чиглэлээр газар дээр нь үзлэг шалгалт хийж 150 байршилд 420 обьектэд зөрчил илрүүлэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүний дагуу зөрчлөө арилгаагүй иргэн, ААНБ-ын барилга, газрын хашааг албадан буулгах ажил үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zxdgdfh(66.181.168.8) 2020 оны 05 сарын 20

хачин хачин хашаануудыг буулгах хэрэгтэй, барилга барихдаа эхлээд гаднах зам талбай, хашаа, зүлэг ногоогоо тохижуулах хэрэгтэй

1  |  0
Top