“SBN” телевизээр үзэгчдэд хүрч буй Туркийн “Мөнхийн хайр” сериалийг дэлхийг байлдан дагуулсан бүтээл гэж хэлж болно. Олон оронд орчуулагдан гарч, олон улсын “Эмми”-гийн шагналт анхны турк кино болсон “Мөнхийн хайр”-ын гол дүрүүдийн нэг болох өхөөрдөм хөөрхөн, “цасан цагаахан”, “бялуухан” хочит Денизийн дүрийг Арвен Берен Кушатман охин бүтээсэн билээ.
Арвен Берен нь 2016 оны тавдугаар сарын 19-нд Истанбулд төржээ. Одоо дөрвөн настай тэрбээр “Инстаграм” хаягандаа олон мянган дагагчтай. Аав, ээжтэйгээ аз жаргалтай амьдардаг Арвен Берений цахим хуудсанд “Мөнхийн хайр” сериалын эсрэг талын дүрүүд болон Эмир болон Галип Козчоглутай хамт байгаа зураг олон бий. Кино эмгэнэлтэйгээр дууссан ч жинхэнэ амьдрал дээрх тэдний хайр, инээмсэглэл, халуун дулаан сэтгэлийг Арвен охины цахим хуудаснаас харж болно.
Денизийн дүрийг нялх байхдаа бүтээсэн тэрбээр сериалийн эсрэг талын дүр болох хорон санаат, өшөө авагч Эмир аавтайгаа илүү дотно болсон гэдэг.
Сэтгэгдэл ( 3 )
Bi kinog bainga vzdeg deniziig garah bvrd gaihan bishirdeg yag tom hvn shig. Oron deer ba mashin dotor yag tom hvn shig tevcheerteigeer vvrgee bielvvlj bgaag n gaihdag aldartai jvjigchin bolooroi gej eruue
ich sain jujiglesen ich egduutei choorchon ochin
Ёстой хөөрхөн