Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат дөрөвдүгээр сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад сумын төв дэх эзэнгүй барилга дотроос байлдааны онгоцны пулемётны сум (Цэнэгтэй) илрүүлжээ.
Энэ тухай холбогдох байгууллагад мэдэгдэж, дуудлага өгсний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар томилогдсон Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган хамтран ажилласнаар Баянжаргалан сумын нутаг дэвсгэрээс ФАБ-250 маркийн байлдааны онгоцноос хаях зориулалттай цэнэгтэй бөмбөг 12 ширхэг, 30мм-ийн онгоцны пулемётны сум таван ширхэгийг тус тус илрүүлж, олон нийтэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Түүнчлэн цэнэгтэй бөмбөг, сум зэргийг олсон өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 084-р ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэй очиж ажиллан, 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлэн, устгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоо амьдарч байгаа иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв. Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай цагдаагийн байгууллагад дуудлага өгч, аюул эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат цагдаагийн байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байгаа, туршлагатай алба хаагч аж. Түүнийг үүргээ амжилттай гүйцэтгэсэн хэмээн үзэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнасан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хэдэн жил байсан гэсэн үг вэ. Нэг л санаанд бууж өгөхгүй юм. Цэргийн ангиас үллдэж хоцорсон байлдааны хэрэгсэлийг аюулгүй болгох ажиллагаа явуулаагүй гэжүү. За олж илрүүлсэн нь яамайдаа.
Hudlaa .chi yagaad medeelleegvi um be
баянжаргалан сумын айлуудын гадна энэ төрлийн тэсрэх бөмбөг байж л байдаг, олон жил болж байна ш дэ