ШУУРХАЙ: Австралийг зорьсон онгоц Улаанбаатарт газардлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.08/ Сидней хотоос орон нутгийн цагаар 07:40 цагт хөөрснийг мэдээлсэн.

Тэгвэл тус онгоц дөнгөж сая буюу 20:33 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. 

Улсын онцгой комиссын мэдээлснээр, энэхүү нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 (Нэг хүн визний зөрчилтэй учир үлдсэн), Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 262 иргэн эх орондоо иржээ.

Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тусгаарлах бөгөөд сэжигтэй байж болзошгүй иргэдийг ХӨСҮТ-д хүргэж, шинжилгээнд хамруулна гэж албаныхан мэдээллээ. 
 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top