Швейцарын цагдаа дэлгүүрт тоглоомон мөнгө хэрэглэж болох эсэхийг асуусан найман настай хүүг шалгажээ. Орон нутгийн “Basler Zeitung” сонинд мэдээлснээр, хуурамч евро нь хятадуудын талийгчдын араас шатаадаг бэлгэдлийн цаас байсан байна. Нэрийг нь нууцалсан хүүд ямар нэгэн хариуцлага тооцоогүй ч түүний нэр цагдаагийн хар дансанд 2032 оны тавдугаар сар хүртэл бичигдэх гэнэ.
Тоглоомон еврог өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Сиссах хотод болсон багт наадмын үеэр тараасан байна. Энгийн цаасан дээр хэвлэсэн хятад үсэг бүхий энэ еврогийн зурагтай цаасыг тухайн үед хүүхдүүд авч байжээ. Дөрөвдүгээр сарын сүүлээр мань хүү 10 настай ах, хөрш айлын охины хамтаар дэлгүүр орж, тэрхүү цаасан мөнгийг ашиглаж болох эсэхийг асуусан байна. Хэдийгээр энэ нь цаасан дээр хэвлэсэн мөнгө нь илт байсан ч дэлгүүрийн худалдагч цагдаад хэлэх үүрэгтэй гэж үзсэн байна. Тавдугаар сарын 28-нд цагдаа нар хүүгийн эцэг эхтэй утсаар холбогдож, дараа өдөр нь гэрт нь иржээ. Ингэхдээ тэд дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн бичлэгийн хуулбарыг авчирч үзүүлсэн байна. Цагдаа нар хүүгийн гэрт нэгжлэг хийж, 50 еврогийн зураг бүхий гурван цаас, хоёр 20 евро, таван 10 евро, гурван таван еврогийн зураг бүхий цаасыг хураан авчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ye evii dee.Hair hurchlee.Gevch yamar balai yum be? Nyalk huuhdiin ner tsagdaagiin har dansand bichigdej baidag .Eejiinh ni neriig buh nasaar ni bichvel taarna yarshig zugeer.