Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах “Голомт” банкны салбараас хуурамч 10 мянган төгрөгийн дэвсгэрт илэрсэн байна.
Уг мөнгөн тэмдэгт нь БНСУ-ын иргэн 50 настай эрэгтэйн орлогын гүйлгээнээс илэрсэн ажээ.
Улмаар банкны ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу хуурамч мөнгөн тэмдэгтийг хураан авч Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )