Гадаадад байгаа иргэд УОК-ЫН ГИШҮҮДИЙГ ШАЛГУУЛАХ хүсэлт гаргасан гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 66 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 487 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж. Одоогоор ажиллагаанд 472 хэрэг шалгагдаж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Түүнчлэн Улсын онцгой комиссын гишүүдийг шалгаж эхэлсэн тухай өнөөдөр зарим хэвлэлд мэдээлжээ. Энэхүү мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулахад, гадаадад байгаа монголчуудыг төлөөлж буй гэгдэх төрийн бус байгууллагаас “Улсын онцгой комиссын нэр бүхий гишүүдийг шалгаж өгнө үү” гэсэн гомдол ирсэн.

Уг гомдолд, гаднын улс орнуудаас монгол иргэдийг авч ирэхдээ нислэгт бүртгэгдсэн иргэдийн нэрсийн дарааллыг өөрчилж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн дурдсан байсныг, шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн мэтээр ташаа мэдээлсэн байна гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.25) 2020 оны 06 сарын 16

hunii nutagt ideh hool oroh orongui zaluuchuudiig abahaas oor yah be

0  |  0
иргэн(202.70.34.70) 2020 оны 06 сарын 16

Энэ гадаадаас ирж байгаа иргэдийн бүртгэл дээр маш их арын хаалга авилга байгаа гэж бодож байна. Нэрээ огт зарладаггүй. Дөхүүлж байгаад л та багтсангүй гэдэг. Харахад дандаа боломжтой, залуу хүмүүс ирж байгаа нь үнэн ш дээ. Улаан цайм нялх хүүхэдтэй, өвчтэй хүн байхад яагаад Токио, Сөүл, Австралиас авчааргүй вэ%

0  |  0
z(202.21.109.136) 2020 оны 06 сарын 17

anhnaasaa uahgej uabsan uls zoboogood

0  |  1
Top