Увсын Түргэн суманд газар хөдөлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Өчигдөр Увс аймгийн Түргэн сумаас баруун зүгт 27 километрийн зайд газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 2020 оны зургаадугаар  сарын 21-ний  өдрийн 16 цаг 23 минут 46 секундэд Увс аймгийн Түргэн сумаас баруун зүгт 27 километрийн зайд магнитуд нь М=3.6-тэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв өргөрөг 50.13, уртраг 91.30. гэж Одон орон геофизикийн судалгааны төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top