Замын-Үүдийн галт тэрэг ХЭВИЙН аялж эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 23

Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн төмөр замын ажил хийгдэж дуусаж, өнөөдөр буюу 23-наас эхлэн хэвийн ажиллаж эхэлжээ.

Сануулахад,  зургаадугаар сарын 21-нд Төв, Говьсүмбэр аймгийн зааг Баян, Баянтал сумын нутгаар 17:15-18:00 цагийн хооронд орсон аадар борооны улмаас үер бууж Агуйт, Наран-Элгэн зөрлөг орчим 572-592 дугаар км-т төмөр зам үерийн усанд угаагдаж, галт тэрэг явах боломжгүй болоод байсан юм.

Тэгвэл засварын бригадууд үзлэг шалгалт хийн сэргээн засах ажил хийгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top