СОНГУУЛЬ 2020: Сонгуулийн ирц 2016 оныхоос нэмэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл болон бие даагч зэрэг нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна.

Санал хураалтын 12:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллээр улсын хэмжээнд сонгуулийн ирц 25.13, нийслэлийн хэмжээнд 23.49 хувьтай байлаа.

Өнгөрсөн 2016 оны сонгуулийн энэ үед ирц 23 хувьтай байсан бол энэ удаагийн сонгуулийн ирц харьцангуй өндөр байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.

Сонгогчийн ирцийн мэдээллийг 18.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооноос шинэчилсэн байдлаар дахин танилцуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top