БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн ням гарагт /2019.07.21/ болсон сонгуульд саналаа өглөө гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.
Сонгуулийн ирц 99.98 хувьтай байсан нь 2015 оны сонгуулийн ирцээс 0.01 хувиар нэмэгджээ. Нэр дэвшигчдийн хооронд өрсөлдөөн гардаггүй бөгөөд ажиглагчдын хэлснээр тус улсын сонгууль улс төрийн зан үйл мэт болдог гэнэ. Санал хураалтад зөвхөн гадаадад ажиллаж эсвэл аялж буй иргэд нь саналаа өгөөгүй аж.
БНАСАУ-д дөрвөн жил тутам сонгууль болдог бөгөөд нийт сонгогчдын 99 хувь нь саналаа өгдөг бол нэр дэвшигчид 99 хувийн санал авдаг байна. Өндөр ирц нь Солонгос онцлогтой, хүн төвтэй социализмын төлөөх нэгдмэл санаатай үндэстэн болохын тод жишээ гэнэ.
Ким Жон Ун Хойд Хамгёнг мужид саналаа өгсөн байна. Ким Жон Ун өөрөө 2014 онд Ардын дээд хуралд нэр дэвшин, 100 хувийн саналаар сонгогдож байжээ.
Сэтгэгдэл ( 0 )