Улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн БҮРТГЭЛ эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26


Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу Улсын баяр наадамд барилдах бөхчүүдийг өнөөдрөөс (2020.06.26) цахимаар бүртгэж эхэллээ. 

Бүртгэл зургаадугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх ба шаардлагатай тохиолдолд биечлэн ирүүлж бүртгэл хийх аж. 

Бөхчүүд дээрх өдрүүдэд 10-17 цагийн хооронд Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны пэйж хуудас (Монголын Үндэсний Бөхийн Холбоо - Монгол Бөхийн Өргөө) хаягаар хандаж бүртгүүлэх ёстой ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top