Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалгаж, холбогдох албаны хүмүүст зарим үүрэг чиглэлийг өглөө.
“Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөгдсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлж байна. Хууль дүрмийн дагуу нөхөн олговрыг олгож, газар чөлөөлөлт хийгдсэн. Одоогийн байдлаар 82 айл газраа чөлөөлсөн, 8 айлтай орон сууцаар газрыг нь сольсон. Нийтдээ 90 айл газраа бүрэн чөлөөллөө. Одоо 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн болсон зөвшилцөх шатанд явж байна. Үлдсэн 50 айлтай зөвшилцөх ажлыг хуулийн дагуу хийнэ. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 80 хувьтай байна” гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хотын Захирагчид танилцуулав. Мөн энэ орчмын иргэд, оршин суугчдын зүгээс газар чөлөөлөх ажилд идэвх санаачлагатай дэмжин оролцож, хурдан хугацаанд газраа чөлөөлж өгч байгаа гэдгийг онцолж хэлж байлаа.
Энэ үеэр 9, 11 дүгээр хорооны оршин суугчдын зүгээс газар чөлөөлөлтөд хамрагдаж, оршин сууж байсан газраа Үндэсний урлагийн их театр барих талбайд өгч байгаадаа баяртай байгаа. Эхнээсээ газар чөлөөлөлт хийгдсэн байршилд энэ орчимд барилгын ажил хийж байгаа компаниуд шөнө, оройн цагаар хогоо ил задгай хаяж байна. Энэ асуудалд анхаарч өгөөрэй. Мөн газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг шийдэж өгвөл бид хурдан нүүх хүсэлтэй байна. Та бүхний хийхээр зорьж байгаа бүтээн байгуулалтын ажилд амжилт хүсье. Бид дэмжиж, газраа чөлөөлж өгч байгаа шүү гэдгээ хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд илэрхийлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Засгийн газар, Нийслэл бодлого шийдвэрээ гаргаж, Үндэсний урлагийн их театр барих 10 га газрыг Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороонд чөлөөлж байна. Энэ газарт Үндэсний урлагийн театраа барьж байгаа нь цаашдаа үүнийг дагаад гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц татах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм” гээд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үлдсэн айлуудтай яаралтай зөвшилцөлд хүрч газраа бүрэн чөлөөлж, чөлөөлсөн газартаа цэвэрлэгээ, тохижилтын ажлаа хийхийг үүрэг болголоо.
Түүнчлэн Төр, засгийнхаа бодлого шийдвэрийг хүндэтгэн богино хугацаанд газраа чөлөөлж өгч байгаа иргэд, оршин суугчдад талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 4 )
М.Энхболд, Э.Батүүл 2 монгол улсын нийслэлийг самарсан даа. Одоо гор нь гарч байна. Тэр 2 хүнд хариуцлага тооцохгүй юм уу
Tor toriin baiguullaguud ajlaa hii, zunjingaa amraad arhidaad zugaalaad yavdag asuudliig zogsooh estoi !!!
энэ л байхгүй юу. Урьд ямар нэг нам яллаа гэхлээрээ бүгд архидаад 9,10 сар болтол алга болчихдог. Хүрэлсүх, Амарсайхан нар юм хийгээд байгаа тул МАН-ын бусдыгаа саяын сонгуулиар чирээд гаргалаа. Ард түмэн тэнэг биш шүү дээ.
KHOTYN DARGA ZARCHIMTAY , AJIL KHEREGCH , SHAARDLAGATAY , KHARYUTSLAGATAY , UR DUN GARGADAG KHUN GEDGEE OLON DAKHIN KHARUULLAA , DEMJITSGEEGEEREY , SAYKHAN BUTEEN BAYGUULALT BOLNO DOO ,