Сонгууль далимдуулсан нэр дэвшигчдийг цагдан хорьсон улс төрийн баривчилгаа өнөөдөр ял оноох хэмжээнд хүртлээ үргэлжлэв. Сонгуулийн сурталчилгааны өмнө Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Н.Номтойбаярт байцаагчийг дарамталсан гэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих 461 дүгээр ангид түр саатуулсан. Үүний дараа Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийж явахад нь хууль зөрчин баривчилах шүүхийн шийдвэр гарснаар Монгол Улсад хууль бус улс төрийн захиалгат шүүх ажиллаж байгааг харуулсан хамгийн том процесс эхэлсэн юм.
Төд удалгүй Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Х.Бат-Ялалт, Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн С.Баярцогт, Дархан-уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайхан, Хөвсгөл аймагт нэр дэвшсэн Да.Ганболд нарыг цагдан хорьж нэр дэвшигчдийн сонгогдох, иргэдийн сонгох эрхэд бүдүүлгээр халдсанаараа нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг илтэд зөрчиж болдог гэдгээ прокурор, шүүхийн зүгээс захиалгат шийдвэрээрээ харуулсан гэдгийг хуульчид болон улстөрчид дуу нэг хүлээн зөвшөөрч байгаа ч тэд хууль бус шийдвэрээсээ ухрахгүй гэдгээ нотлон харуулж өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад ял онооно. Хууль дээдлэх зарчимтай ардчилсан Монгол Улс ардчиллын үнэт зүйлсээс ухарч парламентын бус шүүхийн засаглалтай улс гэдгээ нотолно.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсдөө Тост, Тосон бумбын нуруунд лиценз олгосон хэргээр шүүж байгаа мэт илтэд ташаа мэдээлэл үүнтэй зэрэгцэн сошиалд хүчээ авлаа. Дүүтэй нь холбогдуулан яригдаж буй лицензийг хуулийн байгууллага нэг жил гаруйн хугацаанд шалгаад хууль зөрчсөн үйлдэл байхгүй хэмээн үзэж хэргийг хаасан юм. Хэрэв дүүдээ тусгай зөвшөөрөл олгосон гэж хэрэг үүсгэсэн бол Ж.Эрдэнэтөгс болон Х.Бат-Эрдэнэ нар шүүхийн танхимд хамтдаа шүүгдэж байх ёстой байв. Х.Бат-Эрдэнэ тухайн лицензийн талбайд өөрийн хөрөнгөөр хайгуулж хийсэн ч нөөц илрээгүй тул лицензийг улсад буцаан өгсөн байдаг.
Харин Ж.Эрдэнэбат гишүүнийг Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.13, 56.1.3-т тус тус заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн түүнд ял төлөвлөөд байна. Уг тогтоол нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсан. Нэг үгээр хэлбэл УИХ-аас баталсан хуулийн хүрээнд энэ бүхэн явагдсан ч ял оноохоор улайрсан шүүгч нарын зуулт түүнийг үл хайхран ял оноохоор улайрч байна. Засгийн газрын шийдвэрийг хууль бус гэж байгаа бол дагаж мөрдөн шийдвэр гаргасан 2016 оны дөрөвдүгээр сарын дөрөвний өдрийн УИХ-ын баталсан тогтоол мөн хууль зөрчсөн болж таарна. Энэ тохиолдолд 2012-2016 онд парламентад сууж тогтоол батлалцсан бүх гишүүд УИХ-ын даргатайгаа хамт шүүхийн танхимд морилохоос өөр аргагүй.
Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор нэр бүхий компаниудын 14 лицензийг цуцалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 14.4.Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж бий. Ингэхдээ эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Азаргын голт чоно” компанид давуу байдал бий болгосон гэж буруутган яллахаар болоод байна. Улсын тусгай хамгаалалтад орсон газар нутагт аж ахуйн нэгжийн лицензийн талбай багтсан бол Засгийн газраас нөхөх олговрыг мөнгөөр эхсүл дүйцүүлэн газар олгодог. Засгийн газарт олгох мөнгө байхгүй байсан тул дүйцүүлж газар олгосон нь хууль зөрчсөн хэмээн үзэж буй. “Азаргын голт чоно” компани нь өнөөдрийг хүртэл улсаас нөхөн олговроо авч чадаагүй яваа юм байна.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат шүүх хуралдааны үеэр “Азаргын голт чоно компанид давуу эрх олгсон зүйл байхгүй. Энэ компанийн хүмүүстэй уулзах нь бүү хэл утсаар ч ярьж үзээгүй. Засгийн газар хамтын шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэрийнхээ хүрээнд компаниудад нөхөх олговор олгохоор болсон. Азаргын голт чоно компанийн захирал гээд буй Отгонбаатартай шүүхийн танхимд л анх удаа бие биенээ харж байна” гэсэн бол Отгонбаатар мөн “Өмнө нь ямар нэгэн харилцаа байгаагүй” гэдгээ удаа дараа илэрхийлээд байгаа юм. Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор хэн ч хохироогүй тул хохирогч огт байхгүй. Ж.Эрдэнэбатыг буруутгах гэрчийн мэдүүлэг, яллах ямар ч нотлох баримт, нэг ч өгүүлбэр байхгүй атал Сэлэнгэ аймгийн иргэдийн сонголтыг “дээрэмдэх” ажиллагаа ил цагаан өрнөж байгаад дургүйцсэн Сэлэнгэ аймгийн 400 гаруй иргэн сайн дураараа Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна хоёр хоног тайван цуглаан зохион байгуулсан.
Ж.Эрдэнэбатыг баривчилснаас хойш УИХ-ын дарга Г.Занданшатар, ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг, Монгол Улсын гавьяат хууль Ж.Бямбадорж, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны зүгээс хууль бус үйдлээ зогсоохыг шаардаж байсан ч шүүх хууль бус шийдвэртээ бат зогсоно гэдгээ эс үйлдлээрээ харуулж байгаа билээ. Ж.Эрдэнэбат шүүх хуралдааны үеэр “...Хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах...” Үндсэн хуулийн суурь зарчимд байж үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэсэн ч түүнийг гэм буруутайд тооцож өнөөдөр ял оноох шүүхийн шийдвэр гарсан. Шүүх хуралдааны үеэр Ж.Эрдэнэбат нарыг буруутгах нотлох баримт гаргаж ирээгүй тул шүүгч хоёр прокурорт хандаж нотлох баримтгүйгээр хүнийг яллаж болохгүй хэмээн бухимдаж байсан юм. Даргын таалал хуулиас давж, заргын асуудал нотлох баримт, гэрчгүйгээр ийнхүү өрнөж байна. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар өмгөөлөгчөөсөө татгалзан шинээр өмгөөлөгч аван шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүгч, прокурор нар хүлээж авалгүй, тэднийг өмгөөлөгчгүйгээр шүүж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Өмгөөллийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгааг сануулсан хэдий ч Сүхбаатар дүүргийн шүүх, Ерөнхий шүүгч нар саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэнээр яллагдагч тал прокуроруудтай мэтгэлцэх боломжгүй нөхцөлд шүүх хуралдаан өндөрлөсөн.
Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 24 )
Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch ene hulgaich mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchin elbegdorjid yilchilsen
ХУУЛЬ ДАРГА ХЛБАН ТУШААЛТНУУД,БАЯН ЯДУУ , ИРГЭД ГЭЖ ЯЛГАВАРГҮЙ ҮЙЛЧИЛДЭГ БАЙХ НЬ ШУДАРГА ҮНЭНД НИЙЦЭНЭ.ХЗДХЯ НЫ САЙД БОЛСОН НЯМБААТАРЫН ЭНГИЙН ИРГЭНД ЗОРИУЛСАН ЗӨРЧЛИЙН , АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХУУЛИА ЭРГЭЖ ХАРАХ ЦАГ БОЛСОН БИШ ҮҮ.ЕР НЬ УИХ ЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ ГЭДГЭЭ БОЛЧИХВОЛ ЯАСБН.
энэ ч хүн хүнгүй буруутан шиг харж бн сайд болоод унсан эз босгоод ирхэд хүн хүнгүй л сайн мундаг гэл магтаад бсан одоо бүгдэл буруутан гэх юм энэ хүнийг улс төрөөс албан хүчээр шахаж гаргаж бхад бурууттанаараа л бх юм даа хүний мөр кино ч бас үзүүллэж бн даа
Юун хохирогчгүй вэ? Монгол улсын ОТ-гоос 6 дахин том Хармагтайн ордыг гадныханд өгсөн байна шүү дээ. Монгол улс, монголын 3 сая ард түмэн хохирогч шүү дээ!
Маш их ххр хор хийсэн хүн яахаараа хохирогчгүй хийсэн хэрэггүй болчихдог юм монголчуудыг хохироосон гол хэрэгтэн шүү
1 сая төгрөгөөр леценз аваад 5 сая төгрөгөөр зарах гэмт хэрэг биш юм уу? 1 сая төгрөгний үнэтэй айлын лагерийн байшин барих газар ч тийм үнээр авахгүй энэ байхад л хангалтай 10 жил ш дээ
Гэмт хэрэгтэнд гишгэх газаргүй. Одоо жангаа ид дээ луйварчин нахуй минь.
Xoxirogch ni mongoliin ard tymen !
Хохирогч нь ард түмэн
Санжийн Баяр гэж нэг луйварчин хийсэн хэргийн тухай хохирогч байхгүй гээд хуцаап байсан. Монгол улс хохирогч” Монголын ард түмжн нэхэмжлэгч биш гэж үү.
Ж.Эрднбтын хамаатан,хамсаатны зохион байгуулж авч ирсэн Сэлэнгийн Зүүнхараагийн 20-30 орк ирээд л хашгиралдаад дуулаад л бна.Өөр Сэлэнгийн гэгдэх аймгийн төвийн болон бусад сумдын хүн алга.Ер нь анхнаасаа зүүнхараагийн энэ нусак бацаныг яах гэж Сэлэнгийн засаг дарга болгож буруу ханд авахуулсан юм.Авах,ашиглах нь өгсөж ихэссээр тоймгүй шуналтай бирд,худал хуурмагийн дээд туйл болсон.Авгайнх нь дүүгийн нөхөр буюу баз хүргэн Б.Эрдэнээ гэгч нь бас л гар,хөл нь болоод эсэн бусын юм хийж явдаг амьтан
azargiin golt chono chini elbegdorjiin kompany biz dee...Kk
Ял нь багадаад ярзганаад байгаа юм биш үү шууд буудан хороо
Shudraga busiin hongil baisaar l bna, arai ch ingej huniig yalaldgui bhaa, Uursdiiguu aimaar prokuror gej boddog baihdaa zailuul, zugeer l huuheldei chaavaas, uuriin tolgoi alga doo, ingej helmegduuldeg heden shuugch prokuroroos yaj salna daa, uhehiig ni huleevel nas guitsehgui, tehdee tenger gesgeegeed ugnuu, sanaa zovoltgui
Зиндаа худалдагдсан юмуу эх орноо хамгийн үнэтэй болгонын эд нар зарлаа Монголчууд алт сандайлсан гуйлгачин юмуу УИХ тэднийг нуудаг хуулийн дээдэх юмуу
Олон хууль Дүрмийг зөрчиж ардчилсан оронд байж боломгүй аймаар үйлдэл боллоо. Хэмжээгүй эрхтэй дураар загнаж байдаг хаантай улсад болж байгаа юм шиг. Нөгөө айхтар ардчилсан ерөнхийлөгч Өнөө магнай шудрага ерөнхий сайд өнөө хууль баригч Их дарнар хаана, хаанаа байнав яагаад дугарахгүй байнав.
Энэ сэлэнгийн хэдэн нөхдүүдэд Ж.Эрдэнэбатын нөхдүүд хэдэн төгрөгийн хахууль атгуулчихсан юм уу хаашаа юм төр нь хуулийн дагуу албан тушаал урвуулан ашигласан гэмт хэрэгтэнг зохих ялыг нь өгөөд яллаад байхад л хамгаалах гээд улайм цайм зүтгээд байх юм та нар энэн шигээ байгал газар шороогоо хамгаалж тэмцээ ч худлаа ш дээ долгинохоос өөр юу чаддаг улс вэ? Шүүх харин ч толгойг нь илчих шиг боллоо Өмнөд солонгосын эмэгтэй ерөнхийлөгчийг шийтэгдэг шиг насаар нь хорих байсан юм ...
zugeer uls turiin ursuldugchuu shorond hiigeed zailuuldag boljee. amar amar
Шүүх зөв шийдвэр гаргасан бна. Эрдэнэбатын хууль бус үйлдлүүдийг Цензургүй сурвалжлага хангалттай үзүүлсэн шүү дээ. Шүүх шударга шүүж байгаад ард иргэд талархаж бна
Бмтгий худлаа хамгаалаад бай шоронд явах ёстой шүү
Хүрэлсүх ерөнхий сайд Баттулга ерөнхийлөгчөө та 2 ИЙМ МУУХАЙ ЗҮЙЛ\nХИЙХЭЭ БОЛИООЧЭЭ!!! ТА 2 Ч ГЭСЭН АРИУН ХҮМҮҮС БИШ Ш ДЭЭ. 17 ЧИНГЭЛЭГ СПИРТ ЖЕНКО , 14 ТЭРБУМ КАЗИНО ХҮРЭЛСҮХ. ЭРГЭЭД ЭНЭ МУУХАЙ ҮЙЛДЭЛ ЧИНЬ ТА 2 ДЭЭР ИРЭХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ.ХҮН ЮУ ТАРИНА ТҮҮНИЙГЭЭ ХУРААНА
Одоо л шүүх эд нарыг шүүхгүй юм бол тэгээд монгол дуусаа хууль илт зөрчиж нөхөн олговор олгосон уЧойжилсүрэнгийн дүүгийн компани болон Дэлгэр сайхан нар оролцлоо гэж бсан
Энэ чинь жинхэнэ шудрага бусын хонгил байна. Жинхэнэ хулгайч нарыгаа толгойг нь илээд . Шудрага ёс хаана байна.
hulgaich gengo chi mundag