Осолдсон цогцсыг олов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн 12 настай Э нь 3 сарын 9-нд алга болсноос хойш аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах отрядын хамт олон эрэн хайх ажиллагааг хийсээр 3 сарын дараа усанд осолдсон цогцсыг олсон байна. Тус хамт олон 8 дахь удаагийн эрэн хайх ажиллагаагаар талийгаачийг Мөрөн сумаас 25 км-ын зайд шавранд шигдсэн байдалтай байх үед олжээ. Түүнийг алга болсон өдөр нэгэн иргэн гол даган гүйж явсан гэсэн мэдээллийг үндэслэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хамт үргэлжлүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс урин дулааны цаг ирсэн учраас бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсээр байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top