Лүнгийн замын түүхийг давтсан Дарханы “ТАМЫН ЗАМ”

2020 оны 07 сарын 09

Арваад жилийн өмнөх сонинуудын хуудсыг эргэн сөхвөл “Лүнгийн зам-Тамын зам боллоо” гэсэн агуулгатай бичвэрүүд олонтаа таарна. Д.Дамба-Очир гэж нөхрийн компани 2007 оноос хойш Лүнгийн замыг барьж байгуулж байна гэх нэрээр долоон жил “тоглосон” түүхтэй. 2014 онд сая нэг ашиглалтад орсон ч стандарт хангахгүй зам нь жолооч нарын  үйлийг үзэж байсан даа. Лүнгийн замын бараан түүхээс дурдахын учир нь Дарханы замын ирээдүй хоёр дахь ЛҮН болж хувирах вий гэснийх юм.

Өчигдөр Зам, тээврийн хөгжлийн яам шинэ сайдтай боллоо. Уг нь бол ч шинэ биш л дээ. Дэд сайдаас дэвшин сайд болсон гэвэл зохино. Нэг ёсондоо Дарханы замын асуудлаар албан ёсны тодорхой мэдээллийг элдэв бичиг цаас сөхөж үзэлгүйгээр шууд хэлчих хэмжээний л ажлын намтартай хүн гэсэн үг. Тэгвэл Б.Жавхлан гишүүн Л.Халтар сайдаас “Та ажлаа аваад Дарханы замыг барих ажлыг юунаас эхлэх вэ?” гэж асуухад  “Дарханы замын ажлыг хэзээ дуусгах талаар тодорхой хугацаа хэлэх боломжгүй байна” гэж хариулна лээ.

Сайдын хэлж буйгаар бол хамгийн эхний хүндрэлтэй асуудал нь гол түүхий эд цементийн үнэ өссөн явдал гэнэ. Дараагийн нэг гол хүндрэл нь өмнөд хөршөөс замын мэргэжилтнүүд ирж чадахгүй гацсантай холбоотой гэж тайлбарлалаа.

Яг өнөөдрийн нөхцөл байдалд авч үзвэл энэ хоёр асуудал тулгамдаж буйг үгүйсгэхгүй. Гэхдээ эхнээсээ зөв эхэлсэн бол, хаа хаанаа хариуцлагатай хандсан бол Дарханы зам 2019 оны арваннэгдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад орох албан ёсны товлосон хугацаатай байсныг энд сануулъя. Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолын дагуу Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн автозамыг  дөрвөн эгнээ бүхий зам болгон өргөтгөх ажил 2019 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс эхэлсэн байдаг. Гараанаас гарахдаа таван сарын хугацаанд багтаагаад барина гэж байсан энэ замын ажил хэзээ дуусах нь өнөөдөр тодорхой бус байгаагийн гол буруу нь цементийн үнэ болоод гацсан хятад ажилчид гэхээсээ илүүтэй тендер сонгон шалгаруулалтын процесстэй нь холбогдож таарч байгаа юм.

Тус замын  барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах таван багц хэсэг олон улсын тендерийг 2019 оны гуравдугаар сарын 21-нд зарлаж, гүйцэтгэгч байгууллагуудыг 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр сонгон шалгаруулж гэрээ байгуулах мэдэгдлийг яамнаас хүргүүлсэн байдаг.

Тодруулбал, БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж, Гуйжоу Хайвэй Инженеринг Групп, Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп), Чайна Жео-Инженеринг Корпораци гэсэн дөрвөн компани шалгарсан. Эдгээр компаниас хоёр нь замын ажлыг хангалтгүй хийж байна, ажиллах хүчгүй байна гэсэн зүйлийг өмнөх сайд Б.Энх-Амгалан өөрийнхөө амаар хэлж байсан удаатай. Тэгэхээр экс сайдын хэлснээр бол тендерийн дагуу шалгарсан компаниуд ажиллах хүчгүй байна гэхээр эхнээсээ л буруу замаар явсан нь ойлгогдож байгаа юм.

Гол нь эцсийн дүндээ хор хохирлыг нь бүгдээрээ амсаж байна. Дарханы зам гэхээр зөвхөн Дархан, Сэлэнгийн иргэдэд хамаатай асуудал биш шүү дээ.  202,4 км-ийн урттай авто зам барих уг  төсөл  Улаанбаатар хотын гадна орших Дархан-Эмээлтийн тойрог уулзвараас эхлэх бөгөөд нийт гурван аймаг, зургаан сум, буюу Төв аймгийн Баянчандмань ба Борнуур сум, Сэлэнгэ аймгийн Мандал ба Баянгол сум, Дархан-Уул аймгийн Хонгор сумдын нутгийг дайран өнгөрч,  Дархан-Уул аймагт орших Дархан хотын  өмнөд хэсэгт төгсөж байгаа. Цаашлаад дотоодын аялал жуулчлалын гол дэд бүтэц болсон зам шүү дээ. Хэдийгээр түр зам тавьсан гэж салбарын яамны зүгээс мэдэгдсэн ч тэр нь стандарт хангахгүй байгааг өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүгд харсан, үзсэн.

Одоо тэгээд салбар хариуцсан яам нь энэ замаа хэзээ ашиглалтад орохыг хэлж мэдэхгүй байж байдаг. Бүх нийтээрээ л Дарханы зам гэдэг алдарт үгтэй болцгоочихоод байж байна. Хууль тогтоох дээд байгуулагын гишүүд нь Үндсэн хуулийн өөрчлөлтөө дагаж гарах ёстой 37 органик хуулийн өөрчлөлт энэ тэр гэсэн макро асуудлуудаа ярих ёстой байтал Дарханы замын тухай яриад л өдөр өнгөрөөх хэрэг үү. Хэдийнэ баригдаад, ашиглалтад орчихсон байх ёстой замаар хэдэн улстөрчид нь амны зугаа хийж буй нь хаа хаанаа хариуцлагагүйн зудандаа баригдсан хэвээр байгааг л харуулж байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaa(202.21.109.140) 2020 оны 08 сарын 02

AHurelsuh Ec said mongol hunii amiar togloj hanahgui yumaa.heden zuugaar al bn daa mongolchuudaa

0  |  0
!(203.91.115.44) 2020 оны 07 сарын 10

энх амгалан гишүүн гэр бүлээрээ үхээсэй.

0  |  0
Ард(202.126.89.149) 2020 оны 07 сарын 09

Дарханынхан МАН даад ккк

0  |  0
bodol(202.126.89.225) 2020 оны 07 сарын 09

дамба очир Лүнгийн замыг эхлээд өөрийн хөрөнгөөр барьж дуусгаад дарааа нь 2-3 жил төрөөс мөнгөө цувуулж авсан юм шүү

0  |  0
irgen(202.179.26.251) 2020 оны 07 сарын 09

huuchind ni nuhuus hiigeed l suuj bdag baijee

0  |  0
хохь нь болоод дуусв(202.9.46.160) 2020 оны 07 сарын 09

МАНдаа саналаа өгсөн өмхий үхэрнүүд наад зам дээрээ тамаа идэцгээ.Хохь чинь ээ.Өмхий хар малнууд

0  |  0
Po(202.55.188.43) 2020 оны 07 сарын 09

Дарханаас тэгээд Ман гарсан наад замыг чинь хуулсан дурак говь алтайгаас гарцан хохь нээ

0  |  0
Баадай(66.181.164.229) 2020 оны 07 сарын 09

Анхнаасаа бүгдийг нь хуулаад хаячдаг буруудсан шдээ. Явахад үнэн аймаар, машин нь дүүрч гэхэд хүн байгаль 2-г ёстой тамлаж байгаа зам

0  |  0
Иргэн(182.160.35.89) 2020 оны 07 сарын 09

Har”tsuulj bolohgu 2i buteen baiguulalt ym daa. Alivaa tusliinur dun hariutsaj baigaa humuuseesee shaltgaalna. damba-ochir nertei 5 pitonoos undurgui umhii luivarching hen be gedgiig ard irged medne. ajil medeggui avilgach. Harin ene DARKHANii zamiin tusul bol zugeer ch neg engiin avilgachiin avaad hiichdeg tusul bish. Mongol irgediin sanalaar songogdson Erunhii said uuniig medehiin deedeer medej bgaa gehed ergelzehgui bna. Nuhatstai handaj chambai hiih ajild zamiin nohod saad bolohgui baival zugeersen.

0  |  0
Цууурай(192.82.76.113) 2020 оны 07 сарын 09

Ажил хийж худлаа ПОП-орсон улсуудыг гишүүн болгоод бай. Гол нь мөнгө хахууль их өгдөг болохоор манайхан хувийн жижиг чадваргүй компануудыг сонгодог

0  |  0
дорж(103.229.123.238) 2020 оны 07 сарын 09

хулхиочир ч олон жил лүнгийн замаар тоглож олон хүний амь сүйдсэн дээ. одоо хулхиамгалан бас олон хүнээр тахил өргөх байхаа

0  |  0
Top