Хөвсгөлчүүд 10000 алхам автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Хөвсгөлчүүд дэлхийн алхалтын өдөр Мөрөнчүүд бүх нийтээрээ алхаж, автомашингүйгээр нэгэн өдрийг өнгөрүүлэх арга хэмжээг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, биеийн тамир спортын хорооноос хамтран зохион байгуулж, өдөрлөгт 200 гаруй иргэд болон аж ахуй нэгж, албан байгууллагууд идэвхитэй оролцлоо. Өдөрлөгийг Мөрөн сумын төв талбайд аймгийн засаг даргын орлогч Очирхуяг нээж, оролцогсод дасгал хийж идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэлээ. Мөрөнгийн гудамж талбайд автомашингүйгээр хөдөлгөөнд оролцож буй иргэдийг харахад илүү их амгалан, тайван, тааваараа алхаж байлаа. Өдөрлөгийн үеэр албан үүргээ гүйцэтгэж байсан аймгийн ЗДТГ, БТСГ, НДХ, ЭМГ, ОБ Хэлтсийн ажилчид оролцон дасгалын ач холбогдлыг мэдрэн дасгалд хамрагдсанаас гадна аймгийн УЗХ-ны чийрэгжүүлэлтийн танхимын ахмад настнууд хийн дасгалыг хийж үзүүлэн дараа нь Мөрөн хотын төв гудамжаар алхалт хийж төгсгөлд нь БТСГ-ын гадна талбайд ирж булчин суллах дасгалыг хийн алхалтын үр дүнгээ ярилцлаа. Ийнхүү Хөвсгөлчүүд бүх нийтээрээ дэлхийн алхалтын өдрөөр 10.000 алхалт хийж автомашингүйгээр өнгөрөөсөн нь дэлхийн хүн төрөлхтний аюулгүй амар тайван амьдрах, дэлхий ээжээ хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцон, эх дэлхийгээ хорт хийгээс, хүн ардаа осол аюулгүй амьдрахад тодорхой хувь нэмрээ оруулсан арга хэмжээг зохион байгууллаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top