Жоли, Питт нар сэтгэлзүйн эмчилгээний тусламжтайгаар эвлэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

45 настай жүжигчин Анжелина Жоли, 56 настай жүжигчин Брэд Питт нар салсныхаа дараа удаан хугацаанд дайсагнасан харилцаагаа сэтгэл судлалын мэргэжилтний тусламжтайгаар зөөлрүүлжээ. Тэд зургаан хүүхдийнхээ төлөө эргээд хэвийн харилцаатай болохыг хүссэн байна.

Эхлээд хүүхдүүдээ булаацалдаж байсан тэд эцэст нь гэр бүлийн сэтгэлзүйчид хандсанаар курс эмчилгээнд явжээ. Жолитой хамт байхдаа архинд донтож, итгэлийг нь алдсан Брэд Питт сэтгэлзүйчийн тусламжтайгаар муу зуршлаа орхиж чадсан байна. Жоли ч түүнд итгэх болж, бага хүүхдүүд нь аав, ээжтэйгээ ээлжлэн амьдарч, Брэд их аз жаргалтай байгаа талаар найзууд нь ярьжээ.

Брэд, Анжелина нар дайсагнасан харилцаагаа дуусгаснаас хойш хүүхдүүдийн хамт уулзалдах болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top