Шороонд дарагдав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нэгдүгээр багийн нутагт, Хар морьт гэдэг газарт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагджээ. Дуудлагаар аймгийн аврагчид хэргийн газарт ажиллаж нэг хүнийг эсэн мэнд гаргаж авсан байна. Харин талийгаач Дархан-Уул аймгийн харъяат 25 настай Э-гийн цогцсыг 13 метрийн гүнээс гаргажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top