Зургаадугаар сард 95.1 мянган толгой мал хорогджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 16

Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31 сая хээлтэгч малын 23.7 сая буюу 76.5 хувь нь 2020 оны эхний хагас жилд төллөсөн байна. Эм хонины 80.8 хувь, эм ямааны 74.2 хувь, үнээний 71.2 хувь, гүүний 63.3 хувь, ингэний 47.4 хувь нь төллөжээ.

Гарсан төлийн 95.8 хувь буюу 22.8 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 44.9 мянга буюу 0.2 хувиар буурчээ.

Том малын зүй бус хорогдол оны эхний хагас жилд улсын хэмжээнд 1.3 сая болж, өмнөх оны мөн үеэс 573.7 мянгаар нэмэгджээ.

Харин 2020 оны зургаадугаар сард 95.1 мянган толгой мал хорогдсон нь өмнөх сараас 195.5 мянгаар буурсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мал(202.179.26.148) 2020 оны 07 сарын 17

За ашгүй дээ бэлчээрийн хомсдолоос бага ч гэсэн ...тиймээ.\nМахны үнийг хэвийн болтол малаа цөөлөх нь зөв.

0  |  0
Top