Нуурын эрэгт олуулаа байсан ч ХҮҮХДҮҮДИЙГ АВРААГҮЙ, зургийг нь авч байсан

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Энэ сарын 14-ний өглөө 09 цаг 30 минутад иргэнээс “Манай дөрвөн хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага мэдээллийг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын цагдаагийн хэсэгт өгчээ.

Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нарын бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллан тус сумын нутагт орших Гүрмийн нуурт живсэн 5-8 насны дөрвөн хүүхдийн амь насыг аварчээ. Хүүхдүүдийн амь насыг аварсан алба хаагчдаас тодрууллаа. 

-Анх очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

Н.Раднаабазар: Миний хувьд шөнөжин эргүүлийн үүрэг гүйцэтгээд долоодугаар сарын 14-ний өглөө эргүүлээсээ буугаад дөнгөж гэртээ орж ирсний дараа “Дөрвөн хүүхэд нууранд живэх нь” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Бид дуудлагын дагуу яаравчлан дугуй засварын газраас дугуйн олгой хоёрыг хийлүүлж, усны хантаазаа аваад шууд нуур луу явсан.

Э.Мөнхтуяарах-Од: Очсон даруй эхлээд нуурын урд талаас сэлэх гэсэн боловч давлагаа нь урдаасаа байсан учраас чадаагүй, тиймээс нуурын зүүн талруу гүйж тэндээсээ сэлсэн. Эцэг эх нь нэлээн сандарсан, харин 5-8 насны 4 хүүхэд нуурын тэг голд цочирдсон, уйлсан байдалтай байсан.

Нуур гол хэсэгтээ 30 метрийн гүнзгий

-Гүрмийн нуур  ямар хэмжээтэй, хэр гүн бэ?

Н.Р: Нуурын тойргийн радиус 9,2 км урттай, гол хэсэгтээ маш гүн гэж ярьдаг. Тогтмол нуур учраас бүх зүйл гол хэсэг рүүгээ татагддаг тогтоцтой. Дугуйн олгой эсвэл хөвөгчгүй тохиолдолд шууд доошоо сорогдох аюултай байсан.

Э.М: Тухайн үед хүүхдүүд нуурын баруун эрэгт хийлдэг гудастай тоглож байсан юм билээ. Эцэг эхийн хараа хяналт бага байснаас болж хүүхдүүд хийлдэг гудастайгаа хөвөөд нуурын гол буюу гүн хэсэг рүү явчихсан байсан. Хийлдэг гудсан дээр нь ус тогтчихсон. Хэрэв цаг алдсан бол хий нь гараад хөмрөхөд бэлэн болж байсан.

-Та хоёр сэлж чаддаг уу?

Н.Р: Үгүй, мэргэжлийн сэлдэг хүн бидний дунд байгаагүй болохоор үнэнийг хэлэхэд эхлээд айж байлаа. Гэхдээ аврал эрж байгаа эцэг эхчүүд болон хүүхдүүдийг хараад айдгаа авдартаа хийдэг юм билээ. Энэ бол миний үүрэг, надад айх эрх байхгүй л гэж бодсон.

Э.М: Эргээс сэлж очсон болохоор гэнэт хөл бадайрах үед хүүхдүүдрүү очиж чадахгүй наана нь өөрсдөө живчих вий дээ л гэж айж байсан. Гэхдээ хүүхдүүдийн уйлж, орилох чимээ ойртох тусам ядрах, айхаа умартан сэлж байсан. Нэг л мэдэхнээ хүүхдүүдийн ард ирээд, хойноос нь түрж сэлээд нуурын эрэгт авчирсан.

-Нуурын эрэг дээр олон хүн байсан уу?

Э.М: Нуурын эргээр олон хүн байсан боловч аврах оролдлого хийгээгүй, зураг дарсан байдалтай байсан.

-Сэлж чадахгүй хэрнээ гүн нуурлуу хүүхдүүдийг аврахаар сэлж байх үед юу хамгийн их бодогдсон бэ?

Н.Р: Хүүхдүүдийг аврах үед бурхан болсон аавыгаа их бодож байсан. Хүний амь нас хичнээн үнэ цэнэтэй билээ гэдгийг илүү их ойлгосон. 

Э.М: Миний хувьд усанд сэлж чадахгүй болохоор эхнэр хүүхэдрүүгээ буцаад очиж чадахгүй бол яанаа л гэж бодож байсан. Гэр бүлийнхээ үнэ цэнийг л ойлгосон доо. 

-Гэр бүлийнхээ тухай яривал?

Э.М: Эхнэр бид хоёр гэр бүл болоод хоёр жил болж байна. Хөөрхөн бяцхан охинтой. Миний хань миний мэргэжлийн онцлогийг их ойлгодог. Миний ар тал болж, амьдралыг минь түшдэг дээ. 

“Мэдлээ, гүйцэтгэе” гэж илтгээд л ачаагаа бэлдээд ирсэн.

-Булган аймгийн хүүхэд Хэнтий аймагт томилогдоод ажлын гараагаа эхэлсэн юм байна. Анх ирж байсан үеэ дурсвал?

Н.Р: 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт томилогдон ирсэн. Анх ирэхэд их сонин байсан, арга ч үгүй байх. Хэнтий аймагт ирж ч үзээгүй байсан хүн шүү дээ. Гэхдээ цагдаагийн алба хаагч гэдэг өргөсөн тангарагтай, хүлээсэн үүрэгтэй тул “Мэдлээ, гүйцэтгэе” гэж илтгээд л томилгоогоо сонссоны маргааш нь ачаагаа бэлдээд ирж билээ. 

-Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэвэл?

-Энэ үйл явдлын дараа дахин гурван хүүхэд тэр нууранд хийлдэг ширдэгтэй хөвчихлөө гэсэн дуудлага ирсэн. Эцэг эхчүүдэд хандан хэлэхэд гол, мөрөн, нуурын эргээр аялж, зугаалах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах,  чанаргүй хийлдэг завь, ширдэг, хөвөгчийг хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.60) 2020 оны 07 сарын 24

Нуурын эрэг дээр нь ямар нэгэн аж ахуй нэгж амралтын газар байсан бол өөрслийн хайхрамжгүй бурууг чимээгшй нууж шууд л тэр аж ахуй нэгжрүү буруу чихэж мөнгө.байр авах гээд л дайрах бсан биз .галзуу монголчууд...саяхан туул голын эрэгт аж ахуй нэгжийн харьяанд байдаг үйл ажиллагаа явагдаагүй хаалттай бүсийн тогтоол усанд нууцаар орж тоглож байсан 4 хүүхэд живхэд эцэг эхэд хариуцлага тооцоогүй.тэдгээр эцэг эхчүүд ч бүр сохорсон биш завшав гэгчээр байр майр авхуулсан сурагтай байсан.100% эцэг эхийн хараа хяналтгүйн буруу..хариуцлагагүй ээж аавын алдаа шүү нээрээ..

0  |  0
Зочин(202.55.188.87) 2020 оны 07 сарын 24

Манай цагдаагийн залуучууд үнэхээр хүний төлөө зоригтой үхлээс айлгүй үүргээ биёлүүлхийн төлөө ажилладаг би л хувьдаа тэдний ажил үүргийг ойлгодог хүндэлдэг дүү нартаа сайн сайхныг хүсьё мундаг бнаа амжилт

0  |  0
монгол хүн(223.38.27.128) 2020 оны 07 сарын 23

гөлийсөн архичин сданууд хүүдээ хаячихаад эр эмгүй эхнэр нөхөргүй нийлээд архидаад сууж байдаг болсон архичин монгол. архиний татварыг хэд дахин нэмээдэхвэл гэр бүлийн ахуйн архидалт эрс багсана да.

0  |  0
аагий(66.181.161.21) 2020 оны 07 сарын 23

сайн сайхныг хүсье мундаг залуучууддаа

0  |  0
Uugan(66.181.161.86) 2020 оны 07 сарын 22

Mundag zaluuchuud bn

0  |  0
Jb(83.253.249.218) 2020 оны 07 сарын 22

Munadag zaluus bn. bayr hurgie

3  |  0
В(202.55.188.81) 2020 оны 07 сарын 21

Баяр хүргэе мундаг юмаа

0  |  0
Zochin(202.126.89.29) 2020 оны 07 сарын 22

Bayarlalaa. Ta hoyortoo . Ger buld ni az jargal husie.

0  |  1
g(66.181.161.34) 2020 оны 07 сарын 21

uer usni ayulas bolgoomjil... gol usnaas jhn hol baildaa hvmvvs mnie. 10honogin.umnu mon gol.d hairan saihan nz mni burhan blsn. hecvv shvde

0  |  0
Зочин(66.181.161.62) 2020 оны 07 сарын 21

Ямар ч байсан 2 цагдаадаа баяр хүргэж ажилын өндөр амжилтыг хүсэеээ Юм л болвол цагдаа нарыг муулахаа болиосой \nӨргөсөн тангарагтаа үнэн ч цаг наргүй ажилладаг хүмүүс цагдаа \nХүмүүс жолооны үнэмлэх бхгүй,дүрэм зөрчинө цагдаа зогсоож торгоно.Энэ бүхэнд л буруутай нь цагдаа муу хэлүүлнэ хүмүүсийн элдэв муу муухайгаар хэлүүлж доромжлуулна.Эцэст муу муухай зүйл хийснийг илрүүлж өөрсдийнхөө амь насыг үл хайрлан Хүний амь аврах,туслах зүйлд Цагдаа нар л байдаг.Хүмүүс амарч зугаалж явахад ээлжтэй эргүүлтэй хамгаалалтанд байдаг хүмүүс шүү ойлгох л хэрэгтэй

0  |  0
БОРЖОГОН(202.72.245.122) 2020 оны 07 сарын 23

Хүүхдүүдээ харж хандаж чадахгүй байж юу гэж буруу эрхлүүлж ус гол руу явуулдагийн. харж байгаад үхүүлхийн байнал даа. Цагдаагийхан ямар мундаг юм бэ. бахархаад баршгүй.цалин бага боловч өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс \n

4  |  1
цагдаа нар мундаг(182.160.35.77) 2020 оны 07 сарын 23

Үнэхээр хэцүү ажил шү. бага цалинтай өндөр хариуцлагатай. амь нас нь өдөр бүр хутганы ирэн дээр хөөрхий

1  |  0
Unen(182.160.36.165) 2020 оны 07 сарын 20

ER HUN. BAATAR TSOL OLGOY

0  |  0
zochin(202.21.119.122) 2020 оны 07 сарын 20

mundag bn. sain bn\n

0  |  0
zochin(202.179.21.227) 2020 оны 07 сарын 21

mundag zaluusdaa amjilt husie baharhaj bna

1  |  0
зочин (64.119.23.219) 2020 оны 07 сарын 21

цагдаа нарыг усанд сэлж сургах хэрэгтэй дээ бүх талаар нь бэлдэх л ёстой доо ямар хүн живж байхад хараад зогсолтой биш дээ

1  |  0
зочин(202.179.15.10) 2020 оны 07 сарын 23

Цагдаа уснаас хүн аврах чиг үүрэггүй боловч надад хамаагүй гэлгүй өргөсөн тангарагтаа үнэнч байж хүүхдийн амь нас аварсан нь мундаг байна. Эцэг эхчүүд энэ рашаанд Арьс өнгө, харшлын өвчтэй биш л бол хүүхдүүдээ дагуулж явдагаа болих хэрэгтэй. Магадгүй рашаанд байдаг эрдэс бодис хүүхдэд чинь илүүдэж өөр өвчнийг сэдрээх магадлалтай

5  |  0
Танд(66.181.180.227) 2020 оны 07 сарын 20

Мундаг байна. Хүмүүс их муухай тийм үед зураг авдаг. Ер нь зураг аваад дараа нь тэр зурагаар яах гэдэг юм болоо.

1  |  0
77(66.181.161.9) 2020 оны 07 сарын 20

Цагдаа уснаас хүн аврах албагүй

0  |  1
Зочин(202.126.89.88) 2020 оны 07 сарын 21

Ийм ажил хийж бгаа хүн усанд сэлж сураарай!

2  |  0
зочин(64.119.19.251) 2020 оны 07 сарын 24

бахархалтай л юм. гэсэн ч хүний амь насыг аврах гэж л тангараг өргөө байлгүй. хийх ёстой ажлаа л хийснийхээ төлөө ингэх хэрэг байна уу\n

2  |  9
Top