Өнөөдөр БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болголоо.

Төлөвлөснөөр өнөөдөр /2020.07.20/ Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, маргааш буюу долоодугаар сарын 21-нд Улаанбаатар-Токио чиглэлд Япон улсад байгаа иргэдийг, долоодугаар сарын 26-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр долоодугаар сарын 28-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долоодугаар сарын 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долоодугаар сарын 30-нд Улаанбаатар-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм. 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:47 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochinz(202.126.89.208) 2020 оны 07 сарын 20

Shuurhai ajillaj bui UOk talarhlaa

0  |  0
Murun(103.26.194.183) 2020 оны 07 сарын 20

Шуурхай ажиллаж байгаа УОК, Шадар сайд, ЭМЯ-нд баярлалаа. Улам хичээж ажиллаарай. Гадаадад байгаа иргэдээ бүгдийг нь авчрах цаг хугацааны л асуудал болжээ баяртай байна

0  |  0
Улсболд(66.181.189.64) 2020 оны 07 сарын 20

Ямар сайхан мэдээ вэ? Иргэдээ татан авах ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэж байгаа Шадар сайд болон УОК-тоо ажлын өндөр амжилт хүсье

0  |  0
Top