Өнөөдрийн тусгай үүргийн онгоцоор 152 иргэн эх орондоо ирлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 27

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлана.

Эх сурвалж: Улсын онцгой комиссын Шуурхай штаб

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хадаа(64.119.26.37) 2020 оны 07 сарын 28

Амралтын газар гэхэд яагаад стандарт шаардлага хангахгүй ийм балиар орчин нөхцөлд үйл ажилагаа явуулж байгаа юм бол оо. Энгийн үед Монголчууд бид очиж амрах газар биз дээ. Арай юмаа. Хүний мөнгийг авч байгаа иймэрхүү газруудаас ариун цэвэр, ахуй орчноо сайжруулахийг шаардах нь зөв шүү. Монгол хүн л гэж ийм заваан газар амарч алжаалаа тайлдаг байж болохгүй биз дээ. Мэргэжлийн хяналтынхан ийм газруудыг шалгаж, шаардлага хангахгүй бол хааж байх хэрэгтэй шүү. Ийм газарт 21 бүү хэл өдрийн амралтын 1-2 хоног байхад ч дургүй хүрмээр юм байна. Корона бидний бүх л муу муухайг ил болгож байна доо.

0  |  0
Andro(126.74.194.204) 2020 оны 07 сарын 28

Harin tiimee. Yamar geechiin medee biched bn aa. Yag heden hun irsiin.

2  |  0
гантуяа (66.181.166.134) 2020 оны 07 сарын 28

152 юмуу эсвэл 264 юмуу?

3  |  0
Top