Нислэгийн үеэр нас барсан иргэний талаар УОК мэдэгдэл гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 31

Сидней -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр оройн 22:50 цагт “Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан юм.

Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүний 21 нь Себү аралаас ирж байна. Үүнд, хөгжлийн бэрхшээл 4, өндөр настан-асран хамгаалагчтай 38, эрүүл мэндийн шалтгаантай 49, бага насны хүүхэдтэй гэр бүл 74, жирэмсэн 18, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал болон Мөнххустай, Налгар, Алтай, Орентал зочид буудалд 21 хоног тусгаарлаад байна. 

Түүнчлэн тус нислэгийн үеэр 62 настай эмэгтэй нас барсан явдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд "Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчиж байсан Монгол Улсын иргэн нислэгийн үеэр нас барсан харамсалтай явдал гарлаа. Улсын онцгой комиссын Шуурхай штаб энэхүү мэдээллийг нисэх онгоцны ахмадаас хүлээн авсан даруйд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон ажиллаж байна. Талийгаачийн ар гэрийн хүсэлт, уй гашуу тохиосон энэ хүнд цаг үеийг нь хүндэтгэн үзэж, иргэд, олон нийтийн зүгээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.

Улсын онцгой комиссын Шуурхай штабын зүгээс талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haramsaltai.(89.8.121.139) 2020 оны 08 сарын 01

Uur olon bie muutai humuus ongots huleej bn. Ene ontsgoi komiss hariutslaga huleelgeh heregtei. Ene sanaataigaar hunii ami nasand hurch bgaa asuudal!

0  |  0
Өчигдөр Сидней -УБ(202.9.46.223) 2020 оны 08 сарын 01

Чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шөнийн 22:50 цагийн үед газардсан. Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирсэн бөгөөд үүний 21 нь Себү аралаас ирсэн юм. Харин тус нислэгээр эх орондоо ирж явсан 62 настай, эмэгтэй онгоцонд нас барсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочирдуулсан билээ. Уг эмэгтэйн хувьд Австрали улсаас ирж явсан бөгөөд тус улсад амьдардаг хүүхдүүдтэйгээ хэдэн сарыг өнгөрөөгөөд буцаж явсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр талийгаач чихрийн шижин өвчтэй байжээ. -СУУДАЛ ДҮҮРЭН БАЙСАН УЧРААС Т

0  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 08 сарын 01

hoorhiidoo gun emgenel ilerhiilee oligtoi tor zasagtai baisan bol novsh geg

0  |  0
Zochin(103.229.120.207) 2020 оны 08 сарын 01

Medeej ervvl mendiin baidlaas bolson blgvi de.odoo bas nisgegch 0ntsgoi commissiig byryytgahaa bolohgvi.daralt.zvrh sydas geed nuluuluh zvil baij bolii um

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 08 сарын 01

Umhii avilagchid 20 say tugrug avj ariin haalgaar shyyd neslegt hamryylj bna.Mongold ernu shydarga uym gej bna yy.Olon ylsaas ugsuh handiviin munguur .MANnam songyyliadaa tsartsyylsan uym bna.Yaagaad ard tvmen ingetllee ydaj shanalj zovoj ger orongvi bolood hetsvvdej baihad yls uych boloogvi uym shig bna ve.Hvrelsvh herees heterj bna.Urdanii avilagchaa Prantsad ilchin said ch geh shig hvvg ni shadar said ch geh shig eruusuu hahyyl hylgaigvi zasag algaa.

1  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 08 сарын 01

Eruul mendiin baidlaas gej l bitgii haatsaalaarai, uneheer eruul menduin baidaltsi bol nislegees umnu buh huniig yadaj l daralt uzej, zurh sudasni tsohilt hewiin esehiig uzsen baih yostoi, engiin nuslegiin ued tegehgui l de gehde ene ontsgoi baidliin ued naad ongotsond chin nislegiin bsgt emch gesen oron too yawj l bga,

2  |  0
Со ах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 31

Энэ бол өнлөржүүлсэн бэлэн байдлын үед зөвхөн ар гэрийг нь хүнлэтгээд орхих зүйл биш. Яагаад ямар шалтгаанаар нислэгийн явцад нас барсан? Эсвэл хүнд өвчтөнийг нисгэхгүй байх эмчийн зааврыг зөрчсөн алин болохыг тодруулж олон түмэнд мэдээлэх шаардлагатай.

3  |  1
Top