Б.Алтанцэцэг: Энэ оны сүүлээр ам.долларын ханш 2885 төгрөгт хүрнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

Сүүлийн үед ам.долларын ханш тогтмол нэмэгдэж 2850 төгрөгт хүрээд байна

Тэр хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, монгол төгрөг үнэгүйдэж байгаа билээ. Цар тахлын үеэр эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ, түүнийг тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэгтэй ярилцлаа


-Монгол Улсын эдийн засгийн байдал цар тахал гарсантай холбогдуулж буурсан үзүүлэлт гарч байна гэж судлаачид хэлсэн. Энэхүү судалгааныхаа талаар товчхон тайлбарлавал?

-Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн судалгааны баг хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг улирал тутамд хийдэг. Энэхүү судалгаа нь Монголын хэрэглэгчид эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн хандлагын талаар ямар хүлээлт, үнэлэмжтэй байгааг харуулдаг. Үүнд валютын ханш, орон сууцны үнийн өөрчлөлт, инфляц зэрэг эдийн засгийн олон мэдээлэл багтдаг. Энэ оны хоёрдугаар улиралд хийгдсэн судалгаагаар Монгол Улсын хэрэглэгчийн индекс буурсан үзүүлэлттэй гарсан. Индексийн утга 67 хувьтай гарсан. Энэ нь хэрэглэгчдийн сэтгэл зүй гутранги байгааг илэрхийлж байгаа юм. 100 хувьтай байвал эдийн засаг хэвийн, хэрэглэгчид өөдрөг байна гэж үздэг. Энэ нь мэдээж цар тахал гарсантай шууд холбоотой үзүүлэлт л дээ. Ноднингийн судалгаагаар 84 хувьтай байжээ. Эдийн засаг өсөлттэй онуудад 120-130 хувь хүрч байсан.

-Валютын ханш цаашид хэрхэн өсөх төлөв байдал ажиглагдаж байна вэ?

-Зургаадугаар сарын судалгаагаар валютын ханш өснө гэсэн хүлээлт нэмэгдсэн. Тэр дундаа ам.долларын ханш ирэх зургаан сарын хугацаанд өснө гэж нийт хэрэглэгчийн 38,9 хувь нь үзсэн. Ирэх зургаан сарын хугацаанд долларын ханш 2885 төгрөг болно гэсэн нь одоо биеллээ олоход маш ойрхон байна. Өнөөдөр ам.долларын ханш 2850 төгрөг боллоо шүү дээ. Орон сууцны үнийн тухайд удаан эдэлгээтэй үл хөдлөх хөрөнгө учраас үнийн өөрчлөлт нь хэрэглэгчийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалдаг. Энэ удаагийн судалгаагаар орон сууцны үнийн индекс нэгээс буурч 0.9-тай гарсан. Энэ нь жилийн хугацаанд орон сууцны үнэ буурна гэсэн хүлээлт байна гэсэн үг.  Нэгтэй байна гэдэг нь одоогийн үнийн түвшиндээ байна гэж үздэг л дээ.

-Долларын ханш өсөх тусам тусам бараа бүтээгдэхүний үнэ өсөж, монгол төгрөг үнэгүйдэж байдаг шүү дээ. Ханшийг тогтворжуулах, зохицуулах бодлого гэж байдаг уу?

-Ер нь бол ханш гэдэг байнга хэлбэлзэж байдаг ч ёроолгүй буурах, тэнгэргүй өсөх боломжгүй. Валютын ханш өөрөө гадаад зах зээлийн тэнцвэрийг харуулж байдаг. Олон улсын зах зээл дээр нэг мөнгө нөгөө мөнгөнийхөө эсрэг  ямар ханшаар солилцох вэ гэдэг зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээсээ хамаардаг. Төгрөгийн ханш буурч байна гэдэг нь ам.доллартай харьцуулахад элбэг байна гэсэн үг.  Ханшийг тогтворжуулах, зохицуулах бодлого нь нөөцтэй шууд холбоотой. Хэрэв төгрөгийн ханшийг зах зээлийн эсрэг сөрж тогтоож барья гэж байгаа бол маш их хэмжээний нөөц “Монгол банк”-нд байх ёстой. Энэ нь зах зээлийн жамаар зохицуулагдахаас биш шийдвэр, тогтоол гаргаад шийддэг асуудал биш юм аа. Зах зээлийн жамаар бид өөрсдөө ам.доллартай байж оролцох хэрэгтэй. “Монгол банк” ам.долларыг бага багаар зах зээлд нийлүүлж байна л даа. Энэ нь ам.долларын ханш огцом өсөх, төгрөгийн ханш сулрахаас хамгаалж байгаа арга хэмжээ юм. Төгрөгийг ам.доллартай харьцуулахад элбэг болгоод л байвал төгрөг хямдарч, аль ховор юм нь үнэтэй, элбэг нь хямдхан болно шүү дээ. Бид илүү том дэвсгэрт гаргаад төгрөгийн нийлүүлэлтийг ихэсгэвэл төгрөгийн ханш улам л унана.

-Цаашид цар тахал энэ байдлаар  үргэлжилбэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэж судлаачид үзэж байгаа. Эдийн засгийн байдлыг тогтоон барихын тулд ямар алхам хийх ёстой вэ?

-Бизнесийн нөхцөл тааруу, ажлын олдоц муу байгаа нь хүн амын амьжиргааны түвшинд нөлөөлж байна. Ойрын ирээдүйд буюу ирэх зургаан сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байхыг харуулдаг ирээдүй хүлээлтийн индексээр судлахад өмнөх оны мөн үеэс 11 функцээр буурсан. Өмнөх жил 98 байсан бол энэ жил 87 болсон. Хэрэглэгчид маань ойрын ирээдүйд эдийн засгийн байдал төдийлөн сайнгүй байна гэж үнэлж байна.  Тодорхой бус байдал маш их байгаа учраас өнөөдөр таамаг дэвшүүлэх хэцүү юм. Хэрэв цар тахлын хүрээ энэ хэвээр үргэлжилбэл эдийн засаг уналтанд орох нь тодорхой. Олон улсын эдийн засагч нар хөл хорио цуцлагдахад энэхүү эдийн засгийн уналт удаан хугацаанд үргэлжилж, тийм ч хурдан сэргэхгүй юм байна гэдгийг баталсан. “КОВИД-19”-ын эдийн засагт үзүүлж буй нөлөө гээд маш олон жагсаалтыг ч гаргачихсан байгаа.

-Цар тахал ганц манай улсыг биш дэлхий дахиныг цочроож байгаа. Улс орнуудад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Зарим орнууд хилээ нээж гадаад харилцаагаа сайжруулахыг эрхэмлэж эхэллээ шүү дээ?

-Өндөр хөгжилтэй, хөгжил буурай ямар ч улсад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа. Цар тахлын эсрэг авч буй хориг арга хэмжээнүүд маань эдийн засаг хүндрэх шалтгаан нь болоод эхэлсэн. Жишээ нь, хөл хорио нь ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлж буй хамгийн оновчтой арга хэмжээ боловч нийт иргэдийнхээ амьжиргаа, орлого, ажил, сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн улс орнууд хөл хориог цуцлах нь зөв эсэх талаар ярьж, аль нь илүү зардалтай байна вэ гэдгээ тооцоолж байна л даа. Манай Засгийн газрын хувьд коронавирусийг дотооддоо алдаагүй учраас хөл хориог үргэлжлүүлэн мөрдөх нь зөв үү, буруу юу гэдгийг ярих цаг болсон. Тэгэхгүй бол эцсийн эцэст иргэд нь өлсөж үхэх үү, өвдөж үхэх үү гэдэг дээрээ л тулна шүү дээ. Энэ байдлаараа ажилгүй, орлогогүй байвал өрхийн амьжиргаа  улам л хүндэрнэ. Засгийн газрын нөөц хомс болж байгаа  байх.

-Цар тахал хэдий болтол үргэлжлэхийг мэдэхгүй. Тиймээс дотооддоо үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээд хүнсээ  100 хувь хангачихдаг болчихвол цар тахал намжтал эдийн засгийн байдал элгээрээ хэвтэхээс сэргийлж болмоор ч юм шиг?

-Манай улс мал аж ахуй, газар тариалангийн нөөц бололцоо хангалттай их. Дотоодын бизнес эрхлэгчдийн бизнесийн хэвийн үйл ажиллагаанд ямар нэг хориг саад тавилгүй явуулбал үндэсний үйлдвэрлэл эрхлэгч нарт нөөц боломж их бий. Мөн хувиараа бизнес эрхлэгч нар, урлаг соёлынхон, хүүхдийн тоглоомын газар, сургууль цэцэрлэгийг хаана гэдэг цаана нь олон хүн ажилгүй, орлогогүй болж байгаа. Дахин хэлэхэд дотооддоо вирус алдаагүй нь үнэн бол дээрх чиглэлийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулах хэрэгтэй. Тэгж байж эдийн засгийн эргэлт хэвийн үргэлжилнэ.  Хөл хорионы үеэр аж ахуйн нэгжийн 84.8 хувь нь орлого буурсан гэсэн хариулт өгсөн байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоогоор цар тахлын улмаас дэлхийн нийт ажиллагсдын ажлын цаг 10.5 хувиар буураад байна. Энэ нь 300 сая бүтэн цагийн ажлын байр устсантай дүйнэ. Тиймээс дотооддоо хөл хориог цуцлах нь зөв алхам гэж эдийн засагч хүний хувьд харж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.107) 2020 оны 08 сарын 13

Заа чамтай чамгүй бүгд л мэдэж байгаа

1  |  0
b(103.14.38.10) 2020 оны 08 сарын 11

ugaasaa 2855 hursen l baigaa shde

1  |  0
Зочин(202.126.90.21) 2020 оны 08 сарын 09

Эхний ээлжинд гаднаас оруулж ирж байгаа $ ба € чирэгдэлгүй дансанд нь хийж дэмжих хэрэгтэй.

0  |  0
nb(59.153.113.87) 2020 оны 08 сарын 08

mongolbank ni dollariig uzen yadax bodlogo yavuulj mongold dollar oroxiig barag xoriglood irged dollartai baix, gadnaas dollar oruulj irexiig torgox bolson ni munxag uomdaa. iim teneg maluud l tov banknii ajil xergiig buzarlaj lai bolj baina shuudee

0  |  0
Мэргэжлийн хүн(202.179.25.129) 2020 оны 08 сарын 11

3000 хүрнэ дээ авгай минь мөрийцсөн ч болно. Цагаан гартай хоосон цэцэрхэгч таатдаггүй юм.

1  |  0
Зочин(176.63.23.193) 2020 оны 08 сарын 05

Хммм. Монголд гаднаас доллар олж ирдэг хүмүүс л нэн тэргүүнд хэрэгтэй. Тэднийг л сайн дэмжмээр байна. Дотооддоо эргэлддэг мөнгө нь бага, байгаагаа гадагш хэрэглээний бүтээгдхүүнээ авахад урсгаад л байна

0  |  0
matilda(197.234.221.154) 2020 оны 08 сарын 04

Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
jonhuu(64.119.25.72) 2020 оны 08 сарын 04

alt barag 2000 bolloo tegeheer usd iin hansh ter hemjeegeer unasan baina mnt iin hansh suuliin 4 jild barag 4 dahin unasan gesen ug

0  |  0
Дарь(59.153.115.164) 2020 оны 08 сарын 06

Төр муу ажиллаж байна. Мөнгөний ханш тогтвортой уруудаж, зогсоох ямарч ажиллагаа хийхгүй байна.\n

3  |  0
Top