“Хавхгүй нийслэл 2020” аяныг эхлүүллээ

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна.

Манай орны зарим сумдад тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсэд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтныг хавх, урхи ашиглан барьж гэмтээх, хууль бусаар агнах зөрчил дутагдлыг илрүүлэх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль хамгаалагчдын дунд “Хавхгүй нийслэл 2020” эрчимжүүлсэн хяналтыг эхлүүллээ. Хавх, урхи ашиглан тарвага агнах нь тарваган тахал өвчин гарах эрсдлийг нэмэгдүүлдэг.

2017 оноос нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа нийслэлийн нутаг дэвсгэрт  “Хавхгүй нийслэл 2017” аяныг хэрэгжүүлсний үр дүнд 41 хавх, 2018 онд 38 хавхыг нийслэлийн ногоон бүсээс хураан авч устгалд оруулсан байдаг. 2020 оны 6 дугаар сард мөн дээрх зорилгоор БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу суурьшлын бүсээс тархац нутаггүй болсон 32 бодгаль монгол тарвагыг шилжүүлэн нутагшууллаа.

НИЙСЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top