Даруулга хэрэгтэй гэхээр ууж идэх тухай ойлгогдож байна уу. Хувь хүн талаасаа, төр түшиж байгаа түшээгийн хувиар түүнд даруулга хэрэгтэй байна гэж байгаа юм. Иргэн Г.Дамдинням сошл орчинд маш идэвхтэй элдэв зүйлс оруулдаг байсан. Гэсэн ч УИХ-ын гишүүнээр сонгогдож, тангараг өргөснөөр тэр Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон. Тэр цагаас хойш түүний үйл хөдлөл бүр сошл дээр элдэв өнгөөр галзуурч явдаг Г.Дамдинням өөртөө цэг тавьсан байх учиртай юм. Төр гэж ийм л байдаг. Өөрийгөө бүрэн таниагүй, цаг нь болоогүй хүмүүс төрд орсноор салхинд хийссэн хамхуул шиг явдаг. Дарханы иргэдийн итгэлийг дааж сонгогдсон энэ залуу яг одоо хийсч явна. Шинэ гишүүнд янз бүрийн урилга заллага ирэлгүй л дээ. Хүн урьж байхад очихгүй гээд гэдийгээд ч яах юм. Гэхдээ үйлдэл бүрээ цэнэж сурах хэрэгтэй. Танигдах гэж зовж байгаа бол иргэдэд хэрэгтэй хууль боловсруулж танигд. Төрийн ажил хийж танигд л даа.
Увс аймгийн МАН-ын хорооны квот дээрээс намынхаа Бага хурлын гишүүн болж, улмаар Дархан-Уул аймагт нэр дэвшин ялалт байгуулсан тэрбээр одоо хөрсөн дээрээ буух цаг болж. Дэгдэж дэрвэсэн 10 настай хүү биш, төрийн хар хүн гэдгээ харуулах хэрэгтэй. Дарханы зам миний хамгийн эхний ажил хэмээн хашхичиж явсан түүнийг унага тамгалах найран дээр очиж, унага тамгалж байгаа зургаар шоудна гэж хэн ч бодоогүй байх. Г.Дамдиннямын тэнэглэл ганц энэ удаагийнх биш бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэрээ сошл шоу хийж явсан. Түүний энэ балайрал хаана очиж зогсохыг хэн ч таашгүй. Сайны жишээг холоос хайгаад яахав. Үеийнхээ Б.Энхбаяр, Ч.Ундрам нарын гишүүдээс суралц. Хэрхэн биеэ авч явахыг мэдэхгүй хүмүүсийг хүмүүжүүлдэг газар Монгол Улсын Их Хурал биш.
УИХ-ын гишүүд гэж зунжингаа найр наадам хэссэн хүмүүс гэсэн шүүмжлэл түүний зурган доор өрнөж байна. Шинэ баян цээж өвчтэй гэдэг бол “Шинэ гишүүн цээж өвчтэй” гэх хэлц гарсан байна, түүнд зориулж. Г.Дамдинням унага тамгалах гэсэн биш ард түмний шүүмжлэлээр өөрийгөө тамгалууллаа. Залуу минь, одоо ажлаа хий. Залуу хүний нүдээр сэтгэж, хар, санал санаачилга гарга. Хуулийн төсөл боловсруул. Ядаж сайнаа ил, муугаа далд байлгаж сур аа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 36 )
Ataarhaad uhehnee ene zaluu surch hodolmorloj hj chadaj irsen hun yuch chadahgui yumnuud ingej bichdeg bhgui yu tegehin gartal ajlaa sain hiigeerei yagaad unaga tamgalj bolohgui gj hund uram ogohin orond urmig hualj chaddag humuus ni olon bolj tanig mash olon hun demjij bgaa
ХХБ с 400 сая төг. санхүүжилт авсан гэж банкны ажилтан ярьж бсан...
Канадийн хөрөнгөөр гарч ирсэн тавиул
Vgee tsene. Vildlee hyana. Mun bid gej olon toon deer yarij bai
Оюутан байхын даль2 хийсэн хөнгөн хийсвэр шүлсээ үсчүүлсэн ойж буусан нөхөр бсан. Хэвээрээ л бололтой.
Мэргэжлийн цүнх баригч. МУБИС ийн НУФ ийн оюутны холбоо. Дараа МУБИС ийн холбоо тэгээд МОХ гээд хичлээ хийхгүй оюутны автобусны картны мөнгө залилсан нөхөр байсан юм. Жинхэнэ мэрэгжлийн авлигач гэвэл энэ нөхдүүд дээ оюутны холбоогоор дамжин улс төрд шургасан гарууд. Энэ юм хийнэ гэж горьдоод хүлээгээд нэмэргүй. Хор л сайн найруулах байх
Үнэн далжигар бацаан юмаа. Энэ засрахгүй ээ
Мал юм болжим алаад идчих зовлого шив дээ. Энэ одоо УИХ ын гишүүн мөн үү, цэргээс ирсэн онгиргон жаал хүү юу? Яана даа, бидний цөөхөн Монголчууд.
ene ugaasaa turiin hun baihaargui ongiroo sagsuu hun shuudee. handlagiig ni harahad ehneree bainga zodoj daramtaldag bha huurhii ih gunigtai huuhen bsan
Энэ нөхрийн сэтгэцийг шалгуулмаар юм байна даа. Эрүүл үү энэ нөхөр...
Монголчууд бид хүн муулахаас өөрийг харахаа больсон юм байна.Монгол эр хүн ер нь монголчууд бүгд моринд хайртай шүү дээ...Залуу хүн эрч хүч омоглон байгаа ч сайныг нь олж харж чадахаа больжээ. Их хурлын гишүүн хүн гэхээр хийх үйлдэл хязгаартай байх албагүй шдээ. Хүний хийдэгийг л хийнэ ...Энд нэг их хазайсан юм алга....Юу хийхийн хараад сууж бай...дараа нь дүгнэ!!!!!\n\n
Ene odoo canadad l ger bul n ter chigeeree l amdaraad baij bgaashtei bas l tsagaachlagch biz shalgah hetegtei !!!
Teneg gar baina
Энэ гөлөг 4 жил юм хийхгүй дарханыхан азгүй л байна даа.
facebook д далжиганасан зургаа оруулах бас завтай.
He he zurgaa avhuulj fb taviylah boltoi?!
Aduund durtai baij bolno, yern aduund durtai heseg erh medeltei bolson humuus hot huduugui bn, ted nar turiin ajlig turliinh bolgoj tusuv tenderiig aduuchindaa ugdug bolood udaj bna, gevch turiin tuluu ajillaj surgamaar bn surmaar ch bna shuu......
udahgyi dotoojoo uglaad garah bizdee
адуу л тамгалж байгаа зураг л байна доод малууд юугаа дэмийрээд байдаг байнаа хүний адаг болсон хүмүүс л хүн муулж л байвал бүр бах тав нь ханадаг болж өөрсдөд нь муудаа
Sagsalzaj galzuurch yavsan Gantulgiinhaa jisheegees ch bolov surgamj avaasai
Адуучин болбол таарна. Их хуралд ийм савсаг нөхөд хэрэггүй.
Тэнэг гар вэ? ХИЙЖ буй зүйдплдээ л анхаарна биз.Камер харж инээсэн.Царай муутай балин хамарласан тэнэг гар.Дарханы замын гүйцэтгэл зэргийг шалгаач новш оо
ЭНЭ Ч ЯАХАВ ӨӨРИЙГӨӨ ТАНИУЛЖ САВСГНАЖ ЯВНА. ОГТ ТАНИГДАХГҮЙ ХҮМҮҮС ИХ ХУРАЛД ОРСОН. ”ДУУГАЙ ХҮНИЙ......”ГЭДЭГ ШИГ ЮУ Ч НУУЦААР ХИЙХ ГЭЖ ЯВААН ТААШГҮЙ.
Enenii orond hamar ganbold deer baisiin
ер нь жаахан шоучин, савсганасан нөхөр л харагдаад байхийн. Хадам ааваараа гарч ирэв үү, Дарханы деревенгийн шороонд өссөн гэхээр дархан гэр хорооллынхон уярчихав уу. Их л өндөр тоогоор гарсан. Төлөв түвшин бай залуу минь, танай намын залуу гишүүн асан Гантулгын гашуун сургамж бий шүү
Udahgui ereenii saund suuj zurgaa tavih baih
Хөгийн новш
Энэ этгээд эх орноосоо урваж мэдэх новш бна зайлуул.
Ataarhaj uhle hun zurag awhuulj boldoggui yaatsn ulsd amidraad bn. Hogiin ym niitlej bhaar bolioch
Мэдрэл муутай юм уу энэ одоо. Алиа салбадай
Ажлаараа танигд шоүугаар биш
odoo yahav dee ta nar songoo biz dee
xodoo Shagdar xezee ch zasraxgyi
Төртйн нүүр царай гэхэд дэндүү тавьтаргүй тэнэг попчин сагсуу төлөвшөөгүй гээд арай л юм байна лээ, Сонгуулийн сутрталчилгааны шоокноосоо гарахгүй 4 жил болох ЭРХЭМ ТҮШЭЭ-тэй болжээ ай хөөрхий гэж,,,
yostoi muuhai haragdaj bna
mash zuv.iim teneg yumnuudiig gargachih yum