БИЧЛЭГ | Хуримаа хийж буй залуу хос Бейрутын дэлбэрэлтэд өртжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Ливаны нийслэл Бейрут хотын төв эмнэлэгт эмчээр ажилладаг Исраа Себлани  дэлбэрэлт болдог өдөр хуримлаж таарчээ.

Зурагчин Махмуд Накиб залуу хосын хуримын зураг авч, бичлэг хийж байсан аж.

Яг дэлбэрэлт болох үеэр Исраа Себланигийн зургийг авч байхад хүчтэй дэлбэрэлт болж зураг авч байсан газарт дэлбэрэлтийн хэсгүүд шидэгдсэн байна.

Азаар зураг авалтын баг болон залуу хос бэртэж гэмтээгүй аж.  Исраа Себланигийн гэр бүл хуримаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Бейрут хотын ойролцоо орших боомтод аммонийн нитрат агуулсан агуулах дэлбэрч 123 хүн амиа алдан, 5000 гаруй хүн шархадсан юм.

Цаашид амиа алдсан болон шархдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Дэлбэрэлт 4.5 магнитудын чичирхийлэл үүсгэж, улмаар барилгын хэсгүүд хотын хоёр км-ын радиуст цацагдсан нь шархдагсдын тоог нэмэгдүүлсэн юм.
 

Эх сурвалж: CNN 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
заак(66.181.186.79) 2020 оны 08 сарын 06

ссолиоттой

0  |  0
Top