Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар нь “Нэг Хот Hэг Стандарт” зорилтот жилийн хүрээнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын баримт бичиг” -ийг боловсруулж өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэн ажиллаж байна.
Тус бичиг баримт нь барилгын захиалагч, гүйцэтгэгч болон ашиглагч байгууллагуудад нийслэлд хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, хүлээн авах, бүртгэх, ашиглах үйл ажиллагааг нэгдсэн арга зүй, удирдамжаар хангах зориулалттай юм. Энэхүү баримт бичгийн эхний ээлжийн 14 баримт бичиг боловсруулагдаж бэлэн болсон бөгөөд доорх холбоосоор орж танилцах боломжтой.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын баримт бичгийн жагсаалт
Сэтгэгдэл ( 3 )
Овоо ш дээ одоо нэг юм ухаарч байгаа болотой. Дэндүү оройтож эхэлсэн болохоор шуурхайлах хэрэгтэй. Стандарт гэдэг үгийг сонсоод баярлаж байнаа та нартаа. Бүх юм стандарттай байх ёстой. Автозам, барилга байгууламж, гудамж талбайн тохижуулалт,автозогсоол,түр хашаа, явган болон дугуйн зам хайс,орц гарц, мод бут суулгах,хогийн цэг,хогийн сав,ногоон байгууламж,хүүхдийн тоглоомын талбай бүгд стандарттай байх ёстой. Нэмээд сануулахад гэр хорооллын хашааг стандарттай болгож цэцэрлэгжүүлэх хойшлуулшгүй ажлыг хотын удирдлага анхааралдаа авах хэрэгтэй.
bairuudiin dotor plastik togloom hiij zai zavsargui bolgood , ayulgui baidalch hangahgui ene chin huviin ailiin heregzeenii togloomiig niitiin bairuudiin hoorond olon zuun ail hyyhdiin togloom gej anduuraagui bizdee,,,iim archaagui um hiigeed nyd huursan ayultai um hiigeed baidag chin ymar uchirtai um be ??!!
bairuudiin dotor plastik togloom hiij zai zavsargui bolgood , ayulgui baidalch hangahgui ene chin huviin ailiin heregzeenii togloomiig niitiin bairuudiin hoorond olon zuun ail hyyhdiin togloom gej anduuraagui bizdee,,,iim archaagui um hiigeed nyd huursan ayultai um hiigeed baidag chin ymar uchirtai um be ??!!