Автомашины дугаарын хязгаарлалтын бүсчлэлд өөрчлөлт орууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн албанаас автомашины дугаарын хязгаарлалтын асуудлаар мэдээлэл хийлээ. 

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Шинээр батлагдсан хуулийн хэрэгжилтийн хүрээнд дугаарын хязгаарлалтыг шинэчлэн тогтоолоо. Ирэх даваа гаригаас мөрдөж эхэлнэ. Шинэ гаргасан захирамжаар өмнө нь үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ. Мөн бүсчлэл нь хэвээр байгаа. Гэхдээ хязгаарлалт тогтоосон захын хэсгүүд дээр томоохон автомашины зогсоол байгуулах газрын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ” гэв.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2012 оноос хойш хязгаарлалттайгаар явж байсан. 2020 оны нэгдүгээр сарын 10-нд тодорхой хуулиудад өөрчлөлт орсон. Энэ хүрээнд дугаарын хязгаарлалттай холбоотой захирамжийг засаг дарга нь гаргахаар болсон. Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Даваа гарагт 1, 6, мягмар гаригт 2, 7, лхагва гаригт 3, 8, пүрэв гаригт 4, 9, баасан 5, 0 дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй.

32-ын тойрог, 120-ын уулзвар, 3,4 дүгээр хорооллын эцэс, Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулзвар, Офицеруудын ордны тойрог зэргээс хотын төв рүү орох хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Дугаарын хязгаарлалттай өдөр зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулиар иргэнд 20 нэгжээр торгох, хуулийн этгээдийг 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулахаар тусгасан. Тиймээс тушаал шийдвэрээ биелүүлэхийг анхааруулж байна” гэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold(192.82.78.132) 2022 оны 12 сарын 06

Авто зам ашигласаны болон агаарын бохирдлын гэх зэрэг жолооч нараас авдаг татваруудаа бууруул. 7 хоногт 1 удаа явахгүй мөртлөө 8 жил татвараа бүрэн төлсөн. Одоо өнгөрсөн 8 жилийн татварыг нөхөн буцааж олго. Тэгээд 2020,08,17 ноос тооцоод татвараа бууруул.

2  |  0
зочин(124.158.109.130) 2020 оны 08 сарын 14

яаая та нар өөр аргаар төсөвөө бүрдүүл пизда луйварчид ална шүү\n

0  |  0
ry(197.234.221.226) 2020 оны 08 сарын 14

сайн уу залуусаа\nХэрэв танд төслүүдийн менежмент, мөрөөдлөө хэрэгжүүлэх, өр төлбөрөө барагдуулах, худалдан авах, байшингаа барих эсвэл бусад хэрэгцээнд зориулж хөрөнгө, хөрөнгө оруулалт хэрэгтэй бол.\nWhatsApp-тай холбогдоорой: 33 7 80 97 01 82\nимэйл: ayudafinancesa@gmail.com\nТанд сайхан мэдээ дуулгаж байна.

Top